БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 02-р сарын 27-ны өдөр Ардын Их Хурлын ордонд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээр хийлээ.
Ши Жиньпин дарга:
- Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн "COVID-19"-ийн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байгаа үед МУ-ын Засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол энэ халдварт өвчин үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн. Хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг энэ айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчилж байна гэж хэллээ.
