solongonews
Хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг байгуулна
2022-05-30 17:48
Хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг байгуулна.

   Дэлхийн эрүүл мэндийн 75 дугаар хурал  05-р сарын 28-нд Швейцарын Женев хотноо өндөрлөв. Хоёр жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн 73-р чуулганы нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулахыг уриалсан байдаг.

    Одоогийн байдлаар цар тахал дахин дэгдэж, халдвар дамжих хурд нэмэгдэж, хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Дарга Ши Жиньпин олон улсын хамтын нийгэмлэгт хандан хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийн байгуулалтад Хятадын түлхэц үзүүлэхийг олон удаа уриалсан байна.

    Дэлхийн эрүүл мэндийн 75-р чуулганы үеэр олон орны хүмүүс хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэг байгуулах Хятад улсын санаачилгыг нааштай үнэлж, Хятад улс амлалтаа биелүүлж, дэлхийн эрүүл мэндийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл