Хятад улсын дарга Ши Жиньпин Колумбын Ерөнхийлөгч Дьюк нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх зорилгоор 02-р сарын 07-нд утсаар ярив.
Ши Жиньпин хэлэхдээ : Гадаад харилцаа байгуулсан 40 жилийн туршид Хятад, Колумб хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх буюу хамтдаа хөгжихийг баримтлан, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, хоёр талын харилцааны хөгжлийг баталсан. 2019 оны 07-р сард Ерөнхийлөгч Дьюк Хятад улсад айлчлал хийж манай улстай нөхөрсөг солилцоо хийсэн төдийгүй хамтын зөвшилцөлд хүрч, Хятад, Колумбын харилцааны хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмэв. Би Хятад, Колумбын харилцааг чухалчилж, Ерөнхийлөгч Дьюктэй хамт хичээн, хоёр улсын гадаад харилцаа байгуулсан 40 жилийн ойгоор шинэ гараа болгож, хоёр улсын харилцаа шинэ түүхэн шатанд орохыг ахиулна гэв.
Дьюк хэлэхдээ: 2019 онд миний бие Хятад улсад төрийн айлчлал хийж, тэргүүлэгч Ши Жиньпинтэй хамтын зөвшилцөлд хүрч, хоёр тал улс төр, аж ахуй, нийгэм, соёл зэрэг хүрээний нөхөрсөг хамтралцаанд шинэ хүч нэмсэн. Би Колумбын ард түмнийг төлөөлж, дарга Ши Жиньпинтэй хамт хоёр улсын харилцааны дараагийн 40 жилийн хамтын ажиллагааг төлөвлөж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахаар хичээж байна гэлээ.
