Хятад улсын дарга Ши Жиньпин дарга 05-р сарын 10-ны өдөр Новак Катарин руу утасдаж Унгарын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин дарга:
- Сүүлийн жилүүдэд Хятад Унгарын харилцаа хөгжлийн өндөр төвшинд байна. Хоёр орон ойр ойрхон өндөр дээд хэмжээний солилцоо хийж, олон салбар дахь үр өгөөжтэй хамтын ажиллагаатай, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт сайн хамтран ажиллаж байна. Би Хятад, Унгарын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн, "Бүс ба Зам санаачилга"-ын хоёр талын болон хамтарсан бүтээн байгуулалт, Хятад, Төв зүүн Европын хамтын ажиллагааны хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Унгарын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орон, ард түмэнд үр өгөөжөө өгнө.
