solongonews
Бү Шяолинь Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцов
2020-01-16 16:39
Бү Шяолинь Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцов.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь  ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын 3-р хурлын Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн хамт илтгэл тайланг хянан зөвлөж, олон нийтийн санал сануулгыг сонссон байна. Хурлын үеэр зарим төлөөлөгч үг хэлж, саналаа дэвшүүлжээ.

Бү Шяолинь хэлэхдээ: - Бид дарга Ши Жиньпиний Өвөр Монголын ажлын талын чухал зааврыг нарийн хянамгай тууштай хэрэгжүүлж, экологи байгаль орчныг тэргүүнд бодох, бохирдолгүй хөгжлөөр урьтал болгосон чанартай хөгжлийн шинэ замаар гуйвшгүй замнах хэрэгтэй. Нутаг бэлчээр, ой шугуйг экологийн системийг хамгаалах тэргүүн чухал үүрэг болгож, экологийн нөхөн олговрын системийг цаашид төгөлдөржүүлж, экологийн системийг хамгаалах хүчээ чангаруулах хэрэгтэй. Мөн тариалан мал аж ахуйн чанартай хөгжлийг баттай ахиулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл