solongonews
Шинжлэх ухаан, технологийн үндэсний шагнал гардуулах ёслол болов
2020-01-10 21:05
Шинжлэх ухаан, технологийн үндэсний шагнал гардуулах ёслол болов.

2019 оны Хятадын Шинжлэх ухаан, технологийн үндэсний шагнал гардуулах ёслол 10-нд боллоо. Хятадын Цөмийн шумбагч онгоцны эцэг гэгдсэн Хуан Шюйхуа, агаар мандал судлалын алдарт эрдэмтэн Зэн Чинцүнь нар Хятадын шинжлэх ухаан, технологийн салбарын дээд шагнал болох 2019 оны Шинжлэх ухаан, технологийн үндэсний шагналын эзэн болжээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин шагналын эздэд одон тэмдэг гардуулсан юм.

Хоёр эрдэмтнээс гадна 2019 оны Шинжлэх ухаан, технологийн үндэсний шагналд 296 төслийг шалгаруулсны дотор байгалийн шинжлэх ухааны 46 төрөл, технологийн нээлтийн 65 төрөл, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн 186 төрөл багтсан байна. Мөн Их Британи, Австри зэрэг улсын гадаадын 10 эрдэмтэнд БНХАУ-ын Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны шагнал гардуулсан юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл