solongonews
Шэньжэнь хотын үлгэр жишээ бүс нь эрч хүчтэй хөгжиж байна
2020-08-19 21:13
08-р сарын 18-нд, Шэньжэнь хотод Хятадын онцлогтой социализмын хөгжлийн үлгэр жишээ бүсийг байгуулсны жилийн ой тохиож байна.

08-р сарын 18-нд Шэньжэнь хотод Хятадын онцлогтой социализмын хөгжлийн үлгэр жишээ бүсийг байгуулсны жилийн ой тохиож байна. Саяхны байдлаар Шэньжэнь хотод 5G-гийн 46 мянган суурь төхөөрөмж байгуулж, 5G-гийн бие даасан сүлжээг бүрэн хамруулсан анхны хот болов.

Энэ онд Шэньжэнь хотыг байгуулсны 40 жилийн ой тохиож байна. 40 жилийн өмнө Шэньжэнь хот нь Хятадын өөрчлөлт нээлтийн эхний гарааг эхлүүлж, туршиц бүс болж, ядуу хоцрогдмол хязгаарын нэгэн хөдөө аж ахуйн сянь байснаасаа орчин үеийн томоохон хот болтлоо хөгжсөн.

2018 оны 10-р сард Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Шэньжэнь хотноо: Хятад улс өөрчлөлтийн алхаагаа алгуурлахгүй, нээлттэй байх алхмаа зогсоохгүй хэмээн зарлаж, "Хятад улс дэлхий нийтэд шинэ гайхамшгийг бүтээх болно" гэжээ. 2019 оны 08-р сард "ХКН-ын Төв хороо Шэньжэнь хотыг Хятадын онцлогтой социализмын хөгжлийн үлгэр жишээ бүс болгон бүтээн байгуулах тухай санал"-ыг албан ёсоор нийтлэв. Шэньжэний үлгэр жишээ бүс байгуулж буй нь Хятад улс өндөр гараанаас, өндөр түвшинд, алсын зорилт тавьж өөрчлөлт нээлтийг урагшлуулж буй бодит алхам юм.

Шэньжэнь хот нь хайлт хийх үүрэг гүйцэтгэхээс гадна дагуулан дайчлах үүрэг гүйцэтгэж байна. Энэ оны эхний хагас жилд Ковид-19 цар тахлын халдвар болон гадаад дотоодын ээдрээтэй нөхцөл байдлын дарамтад ч Шэньжэний ДНБ-ийн хэмжээ эерэг өсөлттэй гарч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0.1 хувиар өсөж, эерэг өсөлттэй гарсан Хятадын том хотуудын тэргүүнд жагсав. Үүнээс бид Шэньжэнь хот үлгэр жишээ үзүүлж байгааг, Хятадын өөрчлөлт нээлтээ улам тэлж байгааг мэдэж болох юм.

Шэньжэнь хот нь Гуандүн-Хонконг-Макаогийн булангийн бүсийн бүтээн байгуулалтын боломжийг ашиглан илүү өндөр түвшинд нээлттэй байх, ялангуяа тогтолцооны нээлтийг дэмжих талаар ихээхэн анхаарал хандуулж байна. Өнөөдөр Шэньжэнь чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтаар олон улсын өндөр стандарттай хөрөнгө оруулалт, худалдааны дүрмийг идэвхтэй мөрдөж, олон улсын стандартад нийцсэн нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгох ажлыг хурдасгаж байна.

Эх сурвалжаас үзвэл, энэ оны 05 сар хүртэлх байдлаар, Шэньжэний Шэкөү чөлөөт худалдааны бүсэд 560 гаруй төрлийн инновацийг нэвтрүүлж, зарим инновацийн бүтээлийг нь улс даяар хэрэгжиж эхлээд байна. Яг иймэрхүү нээлттэй байдал нь гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийг Шэньжэнь хотод нутагшуулж байна. Тоо бүртгэлээс үзвэл, 2020 оны эхний хагас жилд Шиньжэнь хотод гадаадын хөрөнгө оруулалттай 2000 орчим аж ахуйн нэгж байгуулагдаж, гадаадын хөрөнгийг бодит ашигласан хэмжээ 4 тэрбум ам.доллароос давж, өнгөрсөн жилийн мөн үеэс 5%-иар өссөн байна.

"Хятадын онцлогтой социализмын хөгжлийн үлгэр жишээ бүсийг байгуулах замаар замнаж, социализмын орчин үеийн хүчирхэг үлгэр жишээ хотыг байгуулах" гэдэг нь Шэньжэнь хотын хөгжлийн чиглэл юм. Дэлхий нийт илүү эрч хүчтэй Шэньжэнь хотыг харж, Шэньжэнь хот нь дэлхий нийтэд илүү их боломж хангах нь гарцаагүй.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл