solongonews
Цаашид тээвэр, ложистикийг жигдрүүлж зах зээлийн байгууллагуудын үйл ажиллагааг баталгаажуулна
2022-06-09 11:12
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 06-р сарын 06-нд Зам тээврийн яаманд айлчилж, симпозиум зохион байгуулав.

    ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 06-р сарын 06-нд Зам тээврийн яаманд айлчилж, симпозиум зохион байгуулав. Ли Кэчян:

- Ши Жиньпин нөхрөөр гол цөм болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлаган дор ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналт, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр ашигтай зохицуулж, тээвэр ложистикийг цаашид жигдрүүлж, зах зээлийн байгууллагуудын үйл ажиллагааг ханган, эдийн засгийн зах зээлийг бүхэлд нь тогтворжуулах ёстой гэж хэллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвд Ли Кэчян ачаа тээврийн мэдээлэлд гарсан өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцаж, хурдны замын хөдөлгөөний нөхцөл байдал, боомт, нисэх онгоцны буудал зэрэг түгээлтийн байдлыг видео бичлэгээр үзсэн байна. Одоогийн ачаа тээвэрлэлт хурдацтай сэргэсэн ч хэвийн хэмжээндээ хүрээгүй байгаа талаар тус боомт хариуцсан хүн мэдээллээ. Ли Кэчян тэднийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайн хийж, хоцрогдсон ачааны хайрцгийг аль болох хурдан тээвэрлэх арга хэмжээ авахыг уриалав. Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг дэлхийд гүн гүнзгий нэвтэрч, бараа бүтээгдэхүүний худалдаа таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Боомт нь гадаад ертөнцөд нээгдэх гол суваг болохор ачиж буулгах, шилжүүлэн ачих, гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг хурдасгах шаардлагатай бөгөөд энэ нь экспортын бүтээгдэхүүнийг саадгүй хүргэх, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэлтийн гэрээгээ биелүүлэхэд нь тусалж, гацсан захиалгыг хадгалахаас гадна импортын бүтээгдэхүүн хурдан орж ирэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангах юм. Мөн хил дамнасан ногоон сувгийн ажлыг сайн хийж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, Хятадын нээлттэй байдлын түвшинг тасралтгүй дээшлүүлэхийг дэмжих ёстой гэсэн байна.

Ли Кэчян:

- Зам тээвэр бол зах зээлийн эдийн засгийн гол цэг бөгөөд ард түмний амьжиргааг баталгаажуулах, цар тахлаас сэргийлэх, хянах чухал дэмжлэг юм. Халдвараас үр дүнтэй урьдчилан сэргийлж, эдийн засгийг тогтворжуулж, аюулгүй хөгжлийг хангаж, тээвэр, ложистикийн гол судас, бичил эргэлтийг цаашид нээж, зарим газраар саадгүй зорчих асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, гол салбар, бүс нутаг, аж ахуйн нэгжүүдийн хувьд ачаа тээврийн баталгааг бэхжүүлэх шаардлагатай байна. Эл газар орон, хэлтэсүүд  уялдаа холбоогоо бэхжүүлж, ачаа тээврийн хэмжээг аль болох хурдан нэмэгдүүлэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргаж, хоёрдугаар улиралд эдийн засгийн зохистой өсөлтийг дэмжиж, Хятадын эдийн засгийн урт хугацааны тогтвортой, эрүүл хөгжлийг хадгална гэж илэрхийллээ.

Ли Кэчян басхүү:

- Зам тээвэр бол хөгжлийн "анхдагч офицер" юм. Хятад улс зам тээврийн томоохон орон болсон ч дутагдалтай талууд бас байна. Дунд зэрэг дэвшилттэй байдлаа тууштай баримталж, тээврийн дэд бүтэц, орчин үеийн ложистикийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, багц барилгын төслүүдийг шуурхай цэгцэлж, зөвшөөрөл олгох үйл явцыг оновчтой болгож, газар ашиглалт зэрэг хүчин зүйлийн баталгааг бэхжүүлж, урт хугацаатай бага хүүтэй зээлийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, нээх боломжтой зээлийг аль болох хурдан нээх хэрэгтэй. "Эрх шилжүүлэх, үйлчилгээг зохицуулах"  өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зах зээлд суурилсан, хууль эрх зүйд суурилсан олон улсын бизнесийн орчныг бүрдүүлэх, ложистикийн зах зээлийн үндсэн хэсгийг хөгжүүлж өргөжүүлэн, нэгдмэл, нээлттэй тээвэрлэлтийг бий болгож, ачаа тээврийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэн, бүх нийгмийн ложистикийн зардлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Мөн Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодолын удирдлаган дор бид зам тээвэр, эдийн засаг, нийгмийн зохицуулалттай тогтвортой хөгжлийг ахиулах ёстой гэж хэллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://politics.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл