Саяхан Босни ба Герцеговинагийн тэргүүлэгчдийн Сербийн гишүүн Додик БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээж, Хонконгийн онцгой засаг захиргааны бүсэд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүй, сахиулах механизмыг бий болгох, сайжруулах тухай БХАТИХ-наас баталсан шийдвэрийг бүрэн дэмжиж, Хятад улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг тууштай баримталж байгааг өндөр үнэлж, Хятадын үндэсний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлж, зарим хэсэг улс орнуудын Хятадын дотоод хэрэгт холбогдох оролдлогыг буруушаасан байна.
Додик дарга Ши Жиньпинтэй "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах санаачилгын хүрээнд хамтран ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагааг олон салбарт үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
