Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгч Маркост цахилгаан илгээв
2022-11-04 11:42
Дарга Ши Жиньпин Филиппин далайн хар салхинд өртсөнтэй холбогдуулан Филиппиний ерөнхийлөгч Маркост цахилгаан илгээв.
Филиппин далайн хар салхинд өртсөнтэй холбогдуулан дарга Ши Жиньпин 11-р сарын 03-нд Филиппиний ерөнхийлөгч Маркост цахилгаан илгээв.
Ши Жиньпин "Филиппин далайн хар салхинд өртөж хүний алтан амь эрсдэж, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан мэдээ дууллаа. Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс нас барагсдад эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцаж байна. Эрхэм ерөнхийлөгч та болон Филиппиний Засгийн газрын удирдлага дор гамшгийг даван туулж, гэр орноо шуурхай сэргээн байгуулна гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Филиппиний гамшгийн дараах сэргээн босголтод дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
