solongonews
Хятад, Европын Холбооны харилцааг цаашид хөгжүүлнэ
2020-06-23 10:28
Хятад, Европын Холбооны харилцааг цаашид хөгжүүлнэ.

  Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 22-ны өдөр Бээжинд Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Европын холбооны комиссын дарга Урсула фон дер Лейен нартай цахим уулзалт хийв. Дарга Ши Жиньпин:

- Европын талтай хамтран "COVID-19"-ийн халдварын дараах Хятад, Европын харилцааг улам эрүүл тогтвортой, илүү өндөр түвшинд гаргахын төлөө Хятад улс хичээн зүтгэхэд бэлэн байна гэж хэллээ.

Хятад, Европын холбооны удирдагчдын 22 дахь уулзалтыг мөн өдөр цахим хэлбэрээр хийв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Мишель, Урсула фон дер Лейен нартай хамт уулзалтыг даргаллаа. Энэ бол Хятадын удирдагчид болон ЕХ-ны шинэ ээлжийн удирдагчдын анхны албан ёсны уулзалт юм.

Ши Жиньпин дарга уулзалтын үеэр:

- Хятад, Европын Холбоо бол дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хоёр том хүч, дэлхийн хөгжил, цэцэглэлтийг дэмжих хоёр гол зах зээл байх ёстой гэж хэлэв.

Дарга Ши Жиньпин:

- Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс олон талт байдлыг хамгаалж, харилцан зөвшилцөн, хамтран бүтээн байгуулж, хамтдаа хуваалцсан дэлхийн засаглалын үзэл баримтлалыг баримтална. ЕХ олон талт үзлийг тууштай баримталж байгааг Хятад улс сайшааж байгаа бөгөөд олон улсын болон бүс нутгийн асуудлаар Европын холбоотой зохицуулалт, хамтын  ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий нийтийн эрүүл мэндийн засаглалын талаарх хамтын ажиллагааны яриа хэлэлцлээрээ эрчимжүүлэн, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бүтээн байгуулахын төлөө ажиллахад бэлэн байна гэж тэмдэглэв. 

Чарльз Мишель, Урсула фон дер Лейен:

- Европын Холбоо Хятад улстай стратегийн яриа хэлэлцээг хийж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл