solongonews
Тэргүүн хадагтай Пэн Ли-Юань Индонезийн тэргүүн хадагтай Ирианатай уулзав
2022-07-27 16:03
Тэргүүн хадагтай Пэн Ли-Юань Индонезийн тэргүүн хадагтай Ирианатай уулзав.

    Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли-Юань 26-ны өдөр Бээжинд Индонезийн ерөнхийлөгчийн гэргий Ирианатай уулзав. Пэн Лиюань Ирианаг ерөнхийлөгч Жоко Видодог дагалдан Хятадад ирсэнд халуун дотноор угтаж байгаагаа илэрхийлжээ.

    Пэн Ли-Юань хэлэхдээ "Хятад, Индонези хоёр бол бие биенийхээ чухал хөрш, хоёр орны ард түмний найрамдал эртний түүхтэй. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам ойртож, хүмүүсийн солилцоо эрчимтэй хөгжиж байна. Индонези бол Хятадын жуулчдын сонирхдог хоёр дахь том аялал жуулчлалын орон юм. Хоёр тал харилцан солилцоо хийх төлөвтэй байна.

    Ириана эртний найзуудтайгаа Бээжинд дахин уулзаж байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд "Ши Жиньпин дарга, профессор Пэн Ли-Юань нарт халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж байна. Хятадын жуулчдыг Индонезид зочлохыг бид угтан авч, Индонези, Хятад хоёр орны урт удаан найрамдалт харилцааг хүсэн ерөөе" гэжээ.

    Хятадын хөгжмийн дээд сургуулийн багш, оюутнуудын ардын урлагийн гайхамшигт тоглолтыг хоёр улсын тэргүүн хадагтай хамтдаа сонирхов. Пэн Ли-Юань Ирианад Хятадын уламжлалт үндэсний хөгжмийн зэмсгийн олон жилийн түүх, тоглох арга барилын урлагийн онцлогийг танилцуулав.

    Ириана Хятадын хөгжмийн зэмсгийн тоглолтын гоо сайхныг өндрөөр үнэлээд, Хятадын залуу уран бүтээлчид Бээжинд Индонезийн дуу дуулж байгааг сонсоод миний сэтгэл маш их хөдөлж, Хятад найзуудын жинхэнэ мэдрэмж зүрх сэтгэлд минь нэвт шингэсэн гэжээ. Пэн Ли-Юань хэлэхдээ "Хөгжимд хил хязгаар байхгүй. Хятад, Индонези хоёр ижил төстэй соёл, урлаг, үзэл баримтлалтай бөгөөд соёлын солилцоо, харилцан суралцах нь хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна" гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл