Хятадын нам ба төрийн удирдагч Ши Жиньпин 17-ны өдөр Хунань Их Сургуулийн Юэлү академид ажилласан юм. Ши Жиньпин академиас гарах үедээ сургаар хүрэлцэн ирсэн багш сурагчтай уулзсан байна.
Юэлү академи нийтийн он тооллын 976 онд байгуулагдсан Хятадын эртний дөрвөн том академийн нэг бөгөөд дэлхийн дээд боловсролын түүхэн дэх ховорхон байдаг мянган жилийн түүхтэй эртний соён гэгээрүүлэгч хүрээлэнгийн нэг юм. Мөн Хятадын соёлын түүхэн дэх үзэл санаа, шинийг бий болгох бааз юм.
Энд Ши Жиньпин сурагчдад хандан хэлэхдээ: - Юэлү академи ерөөс миний бодлоос гараагүй, Хунаньд чадварлаг боловсон хүчин маш олноор түрэн гарч, эх орондоо хүчин зүтгэсэн юм. Өнөөгийн энэ баатрууд бий болж буй эрин цаг үед залуучууд энэ зориг санааг уламжлан хөгжүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: - Та бүхэн эрин үетэй уралдан эрч хүчээ нэгтгэж, амьдрал, үнэт зүйлсийн талаар төлөвшсөн үзэл бодлыг бий болгож, сайн сайхан амьдралаа бүтээн байгуулахыг хүсэн ерөөе гэжээ.
