07-р сарын 01-нд Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Мухаммед Абу Дабид ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв комиссын Тамгын газрын дарга Ян Жечытэй уулзав.
Ян Жечы Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Мохаммадад дамжуулав.
Ян Жечы хэлэхдээ:
- Хятад, АНЭУ бол иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд Хятад улс Арабын Нэгдсэн Эмиратыг Ойрхи Дорнод дахь дипломат харилцааны тэргүүлэх чиглэл гэж үздэг. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны харилцаанд өндөр анхаарал хандуулж, стратегийн удирдамж үзүүлсэн нь Хятад, Арабын харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ он гарснаас хойш хоёр орон хамгийн түрүүнд амжилттай уулзаж, харилцан ярилцаж, шинэ эриний Хятад, Арабын харилцааны хөгжлийг удирдан чиглүүлэв. Хятад улс Арабын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахыг тууштай дэмжиж, Арабын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Арабын тал "Дэлхийн хөгжлийн санаачилга" болон "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг дэмжиж байгааг Хятадын тал өндрөөр үнэлж, Арабын талтай энэхүү хоёр том санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, урт удаан хугацааны тогтвортой байдлыг ахиулахад хамтдаа нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хоёр тал "Бүс ба зам" санаачилга болон "Ирэх 50 жилийн хөгжлийн стратеги"-ийн уялдаа холбоог бэхжүүлж, цар тахлын сорилтыг хамтдаа даван туулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ. Тухайлбал иргэний агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж, хэд хэдэн шинэ салбарт хамтын ажиллагаа өрнүүлж байна.
Ян Жечы хэлэхдээ:
- Хятад улс Арабын орнуудтай олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны төвшинг тасралтгүй дээшлүүлэн, олон талт үзлийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаална.
Мохаммед Ян Жечыгээс Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 101 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэв.
Мохаммед хэлэхдээ:
- Араб, Хятад хоёр улс улс төрийн харилцан итгэлцэл, ах дүүгийн найрамдалтай бөгөөд энэ нь улс орнуудын харилцан хүндэтгэл, итгэлцлийн үлгэр жишээ юм. Араб, Хятадын онцгой иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь асар их ач холбогдолтой бөгөөд олон зуун жилийн төлөвлөгөө болох юм. Араб улс олон салбар дахь хөгжлийн стратеги болон хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, урт хугацааны хэтийн төлөвийг баримталж, бүс нутаг, олон улсын энх тайванч хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна.
