solongonews
Ши Жиньпин хүний амь насыг аврахыг тэргүүн байранд тавихыг шаарджээ
2022-09-06 09:36
Ши Жиньпин хүний амь насыг аврахыг тэргүүн байранд тавихыг шаарджээ.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин шяньд 6.8 баллын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан чухал заавар өгч, хүний амь насыг аврахыг тэргүүн байранд тавьж, гамшигт өртсөн иргэдийг бүх хүчээрээ аварч, эндэж шархдахыг хамгийн бага хэмжээнд тогтоон барихыг шаардсан байна.

   Есдүгээр сарын 05-ны 12 цаг 52 минутад Хятад улсын Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин шяньд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл