06 дугаар сарын 06-ны өдөр:
Казахстаны ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Треубердгийн урилгаар Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 06-р сарын 06-09-ний өдрүүдэд Казахстанд албан ёсны айлчлал хийх бөгөөд “Хятад + Төв Азийн таван орон”-ы Гадаад хэргийн сайд нарын III уулзалтад оролцох болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 06-ны өдөр мэдэгджээ.
06 дугаар сарын 07-ны өдөр:
Жил бүр товлосон цагт зохиогддог Хятадын их дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт 06-р сарын 07-ны өдөр эхэлсэн бол энэ жилийн хувьд бүх Хятадын хэмжээнд 11.93 сая сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон байна.
06 дугаар сарын 08-ны өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 08-ны үдээс өмнө Сичуань мужийн Мэйшань хотын Дүнпө дүүргийн Тайхэ суурингийн Юнфэн тосгон, Сань Сү сүмд ажиллаж, өндөр стандарт бүхий газар тариалангийн бүтээн байгуулалтыг ахиулах, үр тарианы үйлдвэрлэлийг бэхжүүлэх, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах, түүх соёлын өвийг хамгаалах зэрэг ажилтай нь танилцсан байна.
06 дугаар сарын 09-ний өдөр:
Орон нутгийн цагаар 06-р сарын 09-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд санал хураалт явуулж, 2023-2024 оны Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудыг сонгосон байна.
06 дугаар сарын 10-ны өдөр:

Шангри-лагийн 19 дэх яриа хэлэлцээ энэ сарын 10-ны өдөр Сингапурт нээгдэв. 40 гаруй улс орон, бүс нутгаас 500 орчим албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцсон бол үүнд сайдын зэрэглэлийн олон төлөөлөгчид, батлан хамгаалахын дээд албан тушаалтан нар оролцов.
06 дугаар сарын 11-ний өдөр:
Жил бүрийн 06-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт Хятадын Соёл, байгалийн өвийн өдөр тохиодог. 2022 оны Соёл, байгалийн өвийн өдөрт зориулсан гол арга хэмжээ 11-ний өдөр Ганьсү мужийн музейд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үеэр Үндэсний соёл түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах газраас Хятад улс арван жилийн хугацаанд археологийн олдворын 8800 гаруй төсөл хэрэгжүүлснийг мэдэгджээ.
06 дугаар сарын 12-ны өдөр:
Орон нутгийн цагаар 12-ны өдөр Дэлхийн Худалдааны Байгууллагын Сайд нарын 12-р бага хурал Женевт нээлтээ хийж, 06-р сарын 15-нд өндөрлөсөн байна.
