solongonews
Хятад, Африкийн халдварт өвчний эсрэг хамтран ажиллах дээд хэмжээний уулзалт болно
2020-06-16 11:20
Хятад, Африкийн халдварт өвчний эсрэг хамтран ажиллах дээд хэмжээний уулзалт болно.

Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 17-ны өдөр Бээжинд Хятад, Африкийн халдварт өвчний эсрэг хамтран ажиллах дээд хэмжээний уулзалтыг даргалж, үг хэлэхийг өнөөдөр буюу 06-р сарын 16-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдээлсэн байна.

Уг дээд хэмжээний уулзалтыг Хятад болон Африкийн Холбооны дарга орон Өмнөд Африк, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дарга орон Сенегал улс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цахим орчноор зохион байгуулагдана. Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтын гишүүн орнуудын удирдагчид, Африк дахь чухал дэд бүсийн байгууллагуудын гишүүн орнуудын дарга нар уулзалтад оролцох юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал тусгай зочноор оролцоно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл