solongonews
Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
2020-04-09 10:42
Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосатай 08-ны орой утсаар ярьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад улсад “COVID-19”-ийн халдвар гарсны дараа Өмөн Африкийн засгийн газар, нийгмийн олон салбарынхан төрөл бүрийн арга хэлбэрээр Хятадыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Манай хоёр орон хоёр нам найз нөхөд, ахан дүүсийн онцгой харилцаатай юм. Халдварт өвчинтэй тэмцэж байгаа Өмнөд Африкийн хүчин чармайлтыг Хятадын тал эрс дэмжиж, Өмнөд Африкийн шаардлагын дагуу туслалцаа үзүүлэх болно. Өмнөд Африкийн талтай халдварт өвчнөөс сэргийлж байгаа туршлагаа хуваалцан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Рамафоса хэлэхдээ: - Хятадын тал эрс шуурхай үр ашигтай арга хэмжээ авч халдварт өвчнийг хяналтдаа авч чадлаа. Энэ нь бусад оронд үлгэр жишээ болсон, мөн үр ашигтай туршлага болсон байна. Хятадын тал урт хугацааны турш Өмнөд Африк, Африк тивд төрөл бүрийн туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Ялангуяа өнөөгийн хүнд байдалд Өмөнд Африк болон Африк тивд нандин туслалцаа үзүүлж байгаад баярлаж байна. Энэ нь Өмнөд Африк болон Африк тивийн улс орнуудад маш чухал юм. Мөн бидний халдварт өвчнийг таслан зогсоох итгэл зоригийг нэмэгдүүлсэн байна гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл