Хөх мөрний сав газрын экологийн орчныг хамгаалах нь Хөх мөрний эдийн засгийн бүсийг өндөр чанартай хөгжүүлэх үндсэн нөхцөл, мөн Хятадын соёл иргэншлийн өлгий нутгийг хамгаалах зайлшгүй шаардлага юм.
- Сычуань муж бол Хөх мөрний дээд хэсэгт оршдог. Бүх нийтийн нөхцөл байдлын талаарх ойлголтоо чангатгаж, хамгаалалтад хамтран ажиллаж, сохор балайгаар их хэмжээгээр нээн хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцохгүй байх бодлогыг гуйвшгүй хэрэгжүүлж, Хөх мөрний дээд хэсгийн экологийн орчныг сахин хамгаалах хэрэгтэй гэж ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Сычуань мужийн Ибинь хотод 06-р сарын 08-ны үдээс хойш ажиллах хугацаандаа Саньжянкөүд хүрч, гурван голын уулзвартай танилцаж, Хөх мөрний сав газрын экологийн нөхөн сэргээлт, хамгаалалтыг дэмжих, Хөх мөрний усанд загасчлахыг хориглох тухай орон нутгийн тайланг сонсохдоо ийнхүү хэлжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хойч үеийнхээ төлөө асар их хүчин чармайлт гаргасан. 2016 оны 01-р сарын 05-ны өдөр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чунчин хотод Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх талаар тусгай хурал хуралдуулж, чухал илтгэл тавьж, Хөх мөрний бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах стратегийн гол санааг иж бүрэн, гүн гүнзгий тайлбарласан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 6 жил гаруйн турш Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх талд санаа тавьж, биечлэн төлөвлөн ахиулж, Хөх мөрний эрэг дагуу олон олон гүн гүнзгий шалгалтын ажиллагаа явуулсан. Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх талаар олон удаа чухал зааварчилга өгч, олон уулзалт зохион байгуулж, Хятадын үндэстний урт хугацааны ашиг сонирхлын үндсэн дээр түүхийн оргил үе болон ерөнхий нөхцөл байдлын талаар чухал илтгэл тавьсан юм. Мөн Хөх мөрний эдийн засгийн бүсийг өндөр чанартай хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн байв. Мөн өнгөрсөн 6 жилийн хугацаанд Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор Хөх мөрний эрэг орчмын муж хотууд экологийн орчныг сайжруулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг ахиулсан юм. Хөх мөрний эдийн засгийн бүс нутгийн экологи, байгаль орчныг хамгаалахад эргэлтийн өөрчлөлт гарч, эдийн засаг, нийгмийн хөгжилд түүхэн ололт амжилтад хүрч, ард түмний амьжиргааны түвшин мэдэгдэхүйц дээшилж, бүтээн байгуулалтын дунд хөгжиж, хөгжлийн дунд нээн хөгжүүлэх өндөр түвшинд хүрсэн байна.
“Сохор балай бүтээн байгуулалтад оролцох биш, томоохон хамгаалалтад хамтдаа анхааръя" гэх шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлжээ
Ибин хотыг "Хөх мөрийн урсгалын анхны хот" гэж нэрлэдэг. Цасанд хучигдсан тэгш өндөрлөгөөс урсан урсах Жиньшажян мөрөн болон Чэндүгийн тэгш талыг дайран урсдаг Миньжян мөрөн энд нийлж, Хөх мөрөн болж урсдаг. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ибинь хотод ажиллаж байх үеэрээ голын дээд хэсгийн усны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй лавлав. Нутгийн хариуцлагатан хэлэхдээ "Жиньшажян голын усны чанар 2-р зэрэглэлийн усны чанарт тогтвортой, Миньжян голын усны чанар 3-р зэрэглэлийн усны чанарт тогтвортой байх учир Хөх мөрний усны чанар 350 гаруй хоногт 2-р зэрэглэлд тогтвортой байна" гэжээ. Энэ байдалд Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэхдээ "Хөх мөрний дээд урсгалд оршдог хотын хувьд дээд хэсгийн хариуцлагаа чангатгаж, голын дагуу бохироо гадагшлуулахгүй байх ёстой. Сайн дарс нэрэх усны стандартын дагуу Хөх мөрний дээд урсгалын усны чанарыг хамгаалах болон Хөх мөрний дунд ба доод урсгал болон бүх усны сав газарт ашиг тусаа өгөхийн тулд чадах чинээгээрээ хичээх ёстой" гэсэн байна.
Хөх мөрний дээд хэсгийн усны чанарыг хамгаалахыг хичээж байгаа ажилд Ибинь хотынхон чухал үг хэлэх эрхтэй. Сычуань мужийн Ибинь хотын Жянь-Ань шяний хилэм загас хамгаалагч Ли Жикүй үүр цаймагц ажилдаа оржээ. Хөх мөрний сав газрын гол усанд загасчлахыг арван жил хориглоход арван жилийн турш загас агнуураар амьдралаа залгуулж байсан ч Ли гуай Хөх мөрний хамгаалагчийн ажлыг хамгийн эхэнд хийж эхэлжээ.
- Өнөөдрийн тооцоогоор 03-р сараас хойш Хөх мөрний хилэм загасны тоо хоёр дахин өссөн. Би өмнө нь усанд загасчлахаар явдаг байсан. Харин одоо загасыг хамгаалахын тулд голын эрэгт эргүүл хийж байна. Энэ ажлын цалин хөлс тогтвортой, үр хүүхэд, ач зээ нартаа ч тустай байна гэж Ли Жикүй ярилаа.
- Одоо загаснууд их зоригтой болж, ихэвчлэн голын эрэг рүү сэлж байна гэж Ибин хотын оршин суугч Лю Шяаохуань сэтгэл догдлон ярив.
Голын хөвөөнд зугаалан, загас сонирхох, голын сэвшээ салхи үлээх, голын эрэг дээрх ногоон замаар гүйх нь Ибин хүмүүсийн шинэ моод болжээ.
- Одоогийн болон урт хугацааны туршид Хөх мөрний экологийн орчныг нөхөн сэргээх ажлыг нэн тэргүүнд тавьж, гол хамгаалалтыг чухалчилж, их бүтээн байгуулалт хийхгүй байх ёстой. Бид ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааварчилгааг хэрэгжүүлэн, Хөх мөрний эрэг дагуух муж хотуудын боловсон хүчин, иргэд Хөх мөрний экологийн орчноо хамтдаа хамгаалж, нөхөн сэргээх ажлыг нэн чухал байдалд тавьж, экологи, байгаль орчныг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хойшид Хөх мөрний эдийн засгийн бүсийг хамгаалахад бүх хүчээрээ зүтгэх болно гэж холбогдох ажилтан танилцууллаа.
- Бохирдлыг засаж, ялгаруулалтыг бууруулан, усны менежмент, экологийн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэнэ.
Үшань уулаас эхлэн хотын хамрах цар хүрээнд хиймэл дагуулын зайнаас тандан судлах төхөөрөмж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дамжуулах хоолойн перископ зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг байрлуулж, Чунчин хот Хөх мөрний бохирдлыг засан сайжруулахын тулд технологийн дэмжлэгтэйгээр ажилласан байна.
Дунд урсгалд орших Хүбэй муж үйлдвэр, хороолол, усан онгоцны зогсоолд тусгай ажилчид томилжээ.
Эдгээр ажил нь удаан хугацааны туршид гайхалтай үр дүнд хүрсэн юм. 2021 онд Хөх мөрний эдийн засгийн бүсийн усны чанарын эзлэх хувь 92.8 хувьд хүрч, голын хоёр эргийн ногоон экологийн коридор аажмаар бүрэлдэн тогтжээ.
- Уул ус, өвс бэлчээр, нуурыг хамгаалан экологийн орчныг улам бүр сайжруулсан.
Жиньшажян голын эрэгт байрладаг Юүньнань мужийн Лижян хотын Юйлүн Наши үндэстний цөөнхийн өөртөө засах шяний Шыгү суурин өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөх мөрний эрэгт 40 мянга гаруй уд мод тарьж ургуулан, нэгэн цагт ширүүн салхи, элсийг засан тотворжуулж чадсан байна.
Гурван хавцлын усан сангийн бүс нь ногоон уулсаар бүрхэгдсэн бүс нутаг болжээ. Чүнчин хот гурван хавцлын хамгаалалтын ажилд зориулж нийт 4.6 тэрбум юанийн тусгай хөрөнгө оруулалт хийж, 2.645 сая мү ойжуулалт хийжээ.
Чунмингийн гурван арлын нэг болох Чаншин арлын 700 гаруй мү талбай бүхий экологийн ой мод нь усан санг амьдрал, үйлдвэрлэлийн бүсээс тусгаарлаж чаджээ. Нийт талбайгаараа 10 Шихү нууртай тэнцэх энэхүү усан сангийн бүс нь Шанхай хотын хүн амын талаас илүү хувийг ундны цэвэр усаар хангадаг билээ.
2021 он гэхэд Хөх мөрний хоёр эрэгт 17 сая 866 мянган мү ой мод тарьж, 3 сая 915 мянган мү хад чулуулаг цөлжилтийг иж бүрэн арилгаж, 5 сая 747 мянган мү талбайн хөрсний эвдрэлийг засан сайжруулсан ойжуулалт, ногоон байгууламжийн ажил хийгджээ.
- Загас агнуурыг зогсоож, үйлдвэрлэлээ өөрчилж, загасыг хамгаалснаар Хөх мөрний биологийн нөөцийн байдал аажмаар сайжирсан.
2021 оны 03-р сарын 01-ний өдөр Хятад улсын анхны Хөх мөрнийг хамгаалах тухай хууль албан ёсоор хэрэгжиж, Хөх мөрний загас агнуурыг хориглож, загасчдыг нүүлгэн шилжүүлэх ололт амжилтыг үргэлжлүүлэн бататгаж, Хөх мөрний эрэг дагуух мужууд Хятадын хилэм, Хөх мөрний гахайн халим зэрэг үнэт ба ховордсон амьтдыг авран хамгаалах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ оны 04-р сард 230 мянга орчим хоёр дахь үеийн хятад хилэм загасыг Хөх мөрөнд тавьжээ.
Хөх мөрийн эрэг ногоорч, ус тунгалаг болж, загасны тоо жил дараалан нэмэгдсээр байна. Нэгэн цагт "ховор зочин" байсан "Хөх мөрийн гахайн халим харагдах болжээ. Чишүй голын загасны нөөц хоригийн өмнөхөөс 1.95 дахин нэмэгдэж, нүүдлийн усны амьтдын нөөц болох чинжаал, Хятадын үст хавч зэрэг усны амьтаны тоо сэргэн нэмэгдсээр байна.
Экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн шинэ арга замыг эрэлхийлжээ
2018 оны 04-р сарын 26-ны өдөр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Үхань хотод Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулах хурлыг даргалж, "Экологийг нэн тэргүүнд тавих шинэ арга замыг судлах нь Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулах гол түлхүүр юм. Ногоон хөгжил бол экологи болон эдийн засгийн хөгжлийн хоорондын харьцаа холбоог сайн зохицуулах явдал юм" гэж онцолж байжээ.
Экологийн байгаль орчныг хамгаалах болон эдийн засгийн хөгжил нь зөрчилдөөн, эсэргүүцлийн харилцаа биш, харин диалектик нэгдлийн харилцаа юм.
- Тухайн үед бид хариуцлага, дарамтыг мэдэрч байсан бол одоо экологийн тэргүүлэх ач холбогдол, ногоон хөгжлийн боломж, итгэлийг мэдэрч байна гэж Ибинь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Жи Фанхао ярив.
Ибинь хот 2018 оноос хойш эрчим хүч их зарцуулдаг, бохирдол ихтэй 28 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, голын дагуух цаас урлах зэрэг 1944 жижиг цехийн үйл ажиллагааг хориглож, 30 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэв.
Ибинь хот ногоон хөгжлийн суурийг тавьж, өөрчлөлт шинэчлэлт хийх боломжийг ашигласнаар хөгжлийн шинэ орон зайг нээж чадсан юм. Хятадын баруун өмнөд хэсгийн хамгийн том хлор шүлтийн химийн компани болох Тяньюань групп нь 2018 онд 70 гаруй жилийн турш ашигласан хуучин үйлдвэрийн байраа орхиж, Литийн батарейны дэвшилтэт материал, полимер материал, ногоон шинэ материалыг хөгжүүлэхээр бүхэлдээ Ибинь хотын Саньжян шинэ дүүрэгт нүүжээ. 2021 онд Тяньюань групп 35.2 тэрбум юанийн орлого олж, 1.34 тэрбум юанийн татвар төлсөн болно.
- Эдийн засгийн хөгжил нь нөөц баялгийг шавхаж, экологийн орчныг хохируулахаар хөгжиж болохгүй, экологийн байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн хөгжлийг орхих явдал ч биш юм. Бүтээн байгуулалтад хамгаалалт, хөгжлийг баримталж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг даган мөрдөж, хүн ам, нөөц баялаг, хүрээлэн буй орчныг сайжруулж, тунгалаг ус, ногоон уулсыг экологийн асар их ашиг тус, эдийн засгийн үр өгөөж, нийгмийн үр өгөөжийг бий болгох замаар хамгаалах шаардлагатай байна гэх ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааварчилгаагаар Хөх мөрөн дагуух муж, хотуудын хүмүүс хамтдаа хүчин зүтгэл гаргасаар ирсэн байна.
- Хуучныг өөрчилж, шинийг хүлээн зөвшөөрч, орон зай үлдээж, голын дагуух муж хотуудын шинэ үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байна.
Дээд урсгалын хэсэгт Сычуань мужийн Ибинь хотод уламжлалт ашигтай аж үйлдвэрүүдийн хөгжлийн чиг хандлагыг өөрчилж, "цахилгаан батарейны капитал" хэмээх шинэ нэртэй болжээ.
Дунд урсгалын Хүбэй мужийн Ичан хот Хөх мөрний эрэг дагуу 1 км-ийн зайд орших химийн бүх аж ахуйн нэгжийг 3 жилийн дотор нүүлгэн шилжүүлж, шинээр гарч ирж буй үйлдвэрүүдийг цаг тухайд нь хөгжүүлж, шинэ материаллаг аж үйлдвэрийн парк, автомашины аж үйлдвэрийн паркууд байгуулж байна.
Урсгалын доод хэсэгт байрлах Жянсү мужийн Янжөү хотын Саньвань бүс дэх пестицидийн үйлдвэр, эмийн үйлдвэр, будах үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүдийг хаасны дараа үйлдвэрлэлийн эрэг нь экологийн эрэг болон хувирчээ. Өнөөдөр эртний сувгийн сууринд түшиглэн өв соёл, бүтээлч үйлдвэрлэлийн бүс, шинжлэх ухаан, технологийн аж үйлдвэрийн бүс, татмал голын музейг тохижуулж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн сайжруулах, соёлыг өвлүүлэн хамгаалах, мөн экологийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийгдсэн ажлууд нь энд гайхалтай үр нөлөө үзүүлсэн болно.
Хөх мөрний дагуу экологийн хамгаалалтаас үр ашиг хүртэж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Жэжян мужийн Лишүй тунгалаг устай гол нь тосгоныг гоёж, тосгоны хүмүүсийг ч баяжуулж байна. Оужян мөринй нэг талын Тунжи эртний тосгон гоё үзэсгэлэнт үзэмжээр жуулчдыг татаж байхад нөгөө талын Дагантөү тосгон зураачид цугларч, нутгийн тосгоны иргэд уран зургийн тосгонд амьдардаг болжээ. Тухайн газрын тариаланчид гэр буудал зэрэг амралт зугаалгын бизнест түшиглэн оршин суугчдын нэг хүнд ногдох жилийн орлого 2005 онд 3000 гаруй юань байсан бол өнөөдөр 30 мянга гаруй юань болтлоо нэмэгджээ.
- Өмнө нь тарианы талбайг тоос дарж, тариан газар бараг бүхлээрээ эзгүйрч байсан бол одоо цэцгийн хүлэмжид сарын 3500 юанийн цалинтай ажилладаг болсон. Өдөр бүр үзэсгэлэнтэй цэцэгтэй “хамт ажилладагтаа” тун их баяртай байна гэж Жюжн шянийн Пэнзэ шяний Машань тосгоны иргэн Жүө Даофэн өөрийн бодлоо хуваалцлаа.
Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг гуйвшгүй хэрэгжүүлж, Хөх мөрний эдийн засгийн бүсийн өндөр чанартай хөгжлийг ахиулах шинэ хэв маягийг бий болгоно
Хөх мөрний эдийн засгийн бүс нь голын эрэг дагуух 11 муж, хотыг хамардаг бол Хятад улсын зүүн, дунд, баруун гурван том бүс нутгийг ч хамарч, экологийн өндөр байр суурьтай, хөгжлийн асар их нөөц бололцоотой байдаг. Иймээс Хөх мөрний эдийн засгийн бүсэд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, өндөр чанартай хөгжлийг дэмжих хэрэгтэй ажээ.
2020 оны 11-р сарын 14-ний өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жянсү мужийн Наньжин хотод Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг иж бүрнээр ахиулах хурлыг даргалахдаа "Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг гуйвшгүй хэрэгжүүлж, Хөх мөрний эдийн засгийн бүсийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, экологийн тэргүүлэх чиглэлийн ногоон хөгжлийн шинэ бүлгийг бүрдүүлж, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн шинэ загварыг бий болгож, гадаадад шинэ дээд түвшний нээлт хийнэ. Дэлхийг хөгжүүлэх, инновацад тулгуурласан хөгжлийн шинэ давуу талыг бий болгон, хүн болон хот хоёрын эв найрамдалтай нэгдмэл байдлын шинэ дүр зураг, Хөх мөрний эдийн засгийн бүсийг эх орныхоо экологийн тэргүүлэх чиглэлийн ногоон хөгжлийн гол тулааны талбар болгож, дотоод болон олон улсын түвшинд өндөр чанартай эдийн засгийг хөгжүүлэх гол хүчийг удирдан дагуулна” гэж онцолжээ.
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааварчилгааг хэрэгжүүлэхийн тулд Хөх мөрний эрэг дагуух муж хотууд хөгжлийн шинэ хэв маягт тус тусын байр сууриа тодорхойлж, зоригтой хариуцлага хүлээж, Хөх мөрний эдийн засгийн бүсийг "илүү үзэсгэлэнт экологитой, илүү жигд тээврийн сүлжээтэй, илүү зохицуулалттай эдийн засагтай, илүү нэгдсэн зах зээлтэй" болгон хувиргаж, шинжлэх ухааны механизмтай эдийн засгийн алтан бүс болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа юм.
- Өөрчлөлтийг түргэтгэж, экологийн тэргүүлэх чиглэлийн ногоон хөгжлийн шинэ түүхийг бичнэ.
Хөх мөрний эргийг дагасан Гэжөүба, Гурван хавцал, Шяньжяба, Шилүөдү, Байхэтань, Үдүндэ зэрэг 6 усан цахилгаан станц байгаа нь 2021 онд нийт 262.883 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь ойролцоогоор 216 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулсантай тэнцэхүйц Хөх мөрний дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний коридорыг байгуулжээ.
Хөх мөрнийг сайн ашиглах төдийгүй бид эх голоо хамгаалан хайрлах нь нэн чухал гэдгийг орон нутгууд анхаарсан. 2021 онд Гурван хавцлын далан нийт 17 тэрбум 200 сая шоо метр үерийн усыг агуулж, Хөх мөрний дунд болон доод урсгалын үерийн хамгаалалтын бүсүүдийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж чаджээ. Хуурай улиралд усан сангууд урсцын доод хэсэгт 34 тэрбум шоо метр усыг нөхөж, "алтан усан зам"-ын нэвтрэх нөхцөлийг сайжруулж, экологийн чиглэлээр нийт 8 удаа тээвэрлэлт хийж, Гежүөбагийн доод урсгалыг биологийн олон янз байдлыг үр дүнтэй хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
- Бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн шинэ загварыг бий болгожээ.
Хөх мөрний эрэг дагуух бүс нутгууд харилцан ашигтай, харилцан туслалцаж, хэлэлцээрийн механизмыг сүүлийн жилүүдэд улам илүү жигд болгосон байна. Бохирдуулах эрх, усны эрх зэрэг муж дамнасан хэлцлийн хайгуулыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний “муж хоорондын зохицуулалт”-ын үр ашгийг дээшлүүлж, “Хөх мөрний сав газарт экологийн хамгаалалтын механизм бий болгохыг дэмжих хэрэгжилтийн төлөвлөгөө”-г албан ёсоор гаргажээ. Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо болон Хөх мөрний эрэг дагуух 11 муж хот Хөх мөрний эдийн засгийн бүс дагуух муж хоорондын "1+3" зөвшилцөл, хамтын ажиллагааны механизмыг байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, экологийн орчин болон төрийн үйлчилгээний хамтын бүтээн байгуулалтын ажлын талаар гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Харилцан уялдаатай, илүү хүчирхэг тээврийн сүлжээ нь эдийн засгийн хүчтэй дэмжлэг мөн юм. 6 метрээс бага даацтай 10 мянган тоннын даацтай хөлөг оноцууд бүтэн жилийн турш Үхань хотод хүрэх боломжтой. Боомтын төмөр зам, усан зам хосолсон тээврийн төслийн бүтээн байгуулалт эрчимжиж, 2021 онд Хөх мөрний эрэг дагуух боомтуудын ачаа тээвэрлэлт 3.5 тэрбум тонн болсон нь дээд амжилт тогтоосон юм.
- Гадаадад өндөр түвшинд нээлттэй байж, хөгжлийн ерөнхий өрсөлдөх хүчийг дээшлүүлжээ.
Урсгалын дээд хэсэг Чунчин хотын Гүөган боомт нь “Бүс ба зам" болон Хөх мөрний эдийн засгийн бүсийг "ямар ч саадгүйгээр холбосон". Дунд урсгалын Хүнань мужийн Чэньжүөгийн иж бүрэн баталгаат бүсийн компаниуд дэлхий даяар баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд бүтээгдэхүүнүүд нь 55 ангилалд багтдаг. Доод урсгалын Шанхай боомт, олон улсын 300 гаруй маршрут, чингэлэг дамжуулах чадвараараа 12 жил дараалан дэлхийд тэргүүлж байна.
Хөх мөрний гол зам шугам нь олон жил дараалан дэлхийн хамгийн ачаалалтай, хамгийн их усан замын тээвэртэй алтан усан зам байсаар ирсэн. Хятад-Европыг холбосон 30 гаруй галт тэрэгний шугам Хөх мөрний дагуух муж, хотуудад үйлчилж байна. Хөх мөрний эдийн засгийн бүс нь дотоод болон олон улсын эргэлтийн органик холбоог үндсэндээ хамарч, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, өрсөлдөөнийг харуулсан шинэ орчныг бий болгосон байна.
- Инновацаар манлайлж, инновацад суурилсан хөгжлийн шинэ давуу талыг бий болгожээ.
Хөх мөрний Шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын цогц, Их 60-ын шинжлэх ухаан, технологийн инновацын коридор, Аньхүйн хойд нутгийн аж үйлдвэр шилжүүлэх бөөгнөрлийн бүс зэрэг хэд хэдэн муж дамнасан бүсүүд ахиц дэвшил гаргахад тэргүүлж, Чэндү, Чунчин хоёр хот шинжлэх ухааны хотыг байгуулж, Чэнду-Чунчингийн аж үйлдвэрийн интернэтийн интеграцын хөгжлийн үлгэр жишээ бүсийг барьж эхэлсэн.
Хөх мөрний эрэг дагуух муж хотууд 6 жил гаруйн турш эдийн засгийн хөгжлийн бодит эдийн засагт анхаарлаа хандуулж, аж үйлдвэрийн дэвшилтэт үндэс суурь болон аж үйлдвэрийн гинжин хэлхээний шинэчлэлд анхаарлаа хандуулж, инновацад тулгуурласан хөгжлийн шинэ давуу талыг цогцоор нь тодорхойлох хамтын ажиллагааны ерөнхий давуу талыг бүрэн дүүрэн ашиглахыг шаардсан байна.
- Харилцан ашиг тусаа хуваалцаж, хүн байгаль эв зохистой нэгдмэл байдлын шинэ дүр зургийг зураглажээ.
Хөх мөрний эдийн засгийн бүс нь гол мөрний ачаар цэцэглэн хөгжсөн байдаг. Мөрний эрэг дагуух бүс нутаг бохирдлыг арилгаж, хуучин химийн үйлдвэрийг экологийн ногоон коридор болгон хувиргасан нь Жянсүгийн Наньжин хотын Яньзижи гудамжны оршин суугчид илүү тав тухтай байдлыг мэдрүүлжээ. Даланг цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилтай хослуулснаар үерийн улиралд тайван байхаас гадна ажлын өдрүүдэд амралт, зугаалгаар явах боломж бүрдсэн.
Устай болохоороо хот сайхан. Хүмүүс гол мөрнөө хайрлаж хамгаалах үйл явцад Хөх мөрөн ч хүмүүст хариу бэлэг барьсан. Хөх мөрний эрэг орчмын 11 муж, хотын эдийн засгийн нийт хэмжээ 2015 онд 45.1 хувь байсан бол 2021 онд 46.6 хувь болж, үндэсний эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 2015 онд 47.7 хувь байсан бол 2021 онд 50.5 хувь болж нэмэгдсэн байна.
Хөх мөрнийг луутай зүйрлэвэл лууны толгой болох доод урсгалын гурвалжин хойгийн өндөр чанартай хөгжлийн чиг хандалагатай, дунд урсгалын “лууны бие”-д өндөр чанартай бүтээн байгуулалт өрнөж, Чэндү-Чунчингийн эдийн засгийн тойргийн хөгжил нь "лууны сүүл" мэт байж, эх газар ба гол мөрөн холбогдсон Хөх мөрний эдийн засгийн бүс нь Хятадын зүүн баруун бүс нутаг харилцан ашигтай хөгжил рүү тэмүүлэхэд өндөр чанартай бүтээн байгуулалтыг хөтлөх гол хүч болж байна гэж болно.
