solongonews
Хятадын Үйлдвэрчний эвлэл байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан 2426 хүнийг шагнажээ
2025-04-29 09:43
Хятадын Үйлдвэрчний эвлэл байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан 2426 хүнийг шагнажээ

Хятадын Үйлдвэрчний эвлэл байгуулагдсан 100 жилийн ойн баярыг тохиолдуулан, бүх Хятадын хөдөлмөрийн жишээч болон тэргүүний ажилтнуудыг шагнах хурал дөрөвдүгээр сарын 28-нд Бээжин хотноо болжээ. Тус хурлын үеэр 2426 хүнийг шалгаруулсан байна. Үүнд бүх Хятадын 1670 хөдөлмөрийн жишээч, 756 тэргүүний ажилтныг шалгарууллаа.

Энэ нь Хятад улс 17 дахь удаа хөдөлмөрийн жишээч болон тэргүүний ажилтнуудыг шалгаруулж байгаа юм. Хөдөө, ойн, мал аж ахуй, загас агнуур, үйлдвэрлэл зэрэг уламжлалт салбарын хөдөлмөрчид багтааснаас гадна гар урлалын уран бүтээлч зэрэг Хятадын уламжлалт соёлын өв уламжлагч, мөн түргэний, илгээмжийн хүргэлтийн ажилтан, ахуйн үйлчилгээний ажилтан нар багтсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл