БНХАУ-ын Худалдааны яамны дэргэдэх Хөрөнгө оруулалтыг дэмжих товчоо, ӨМӨЗО-ы Худалдааны товчоо, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооноос санаачлан, ӨМӨЗО-ы Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагааг дэмжих төв, Хөххотын Татвараас чөлөөлөх ерөнхий бүс, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний борлуулалтын төв, Мэнмэнтүн импорт, экспортын худалдааны компаниас хамтран зохион байгуулсан “Бүс ба Зам” ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний импорт, экспортын худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш Хөххот дахь ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний борлуулалтын төвд зохион байгуулагдлаа.
Нээлттэй байдлаа идэвхтэй өргөжүүлж, “Бүс ба зам”-ын импорт, экспортын худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ загварыг бий болгон, Хятадын умардад нээлттэй чухал гүүрэн гарцыг бүтээх зорилго бүхий тус уулзалт хэлэлцүүлэг нь БНХАУ-ын “Үндэсний умард зүгт нээлттэй эдийн засаг, худалдааны II чуулга уулзалт” ба “Үндэсний умард зүгт нээлттэй гүүрэн гарцын тинк танкийн форум 2024”-ын хүрээнд болж байгаа юм.
Засгийн газрын 13 байгууллага, худалдааны салбарын 10 нийгэмлэг, дотоод гадаадын 40 гаруй аж ахуйн нэгжээс нийт 90 гаруй төлөөлөгч уулзалтад оролцсон байна.
