solongonews
Үсэндээ анхаарал тавъя: зун тавих маскууд
2015-12-28 18:21
Энгийн үсний маскаас жимс ногооны маск ямагт илүү витаминлаг, үр дүнтэй байдаг. Хэрэв та эрүүл гялалзсан үстэй байхыг хүсдэг бол байгалийн маскийг сонгохыг зөвлөж байна.
 
 
 
1. Ногоон сонгинотой маск
Ногоон сонгино хуйханд маү сайн бөгөөд тэжээл сайн өгж, ургалтыг хурдасгадаг. Маскийг бэлдэхдээ зөвхөн ногоон хэсгийг хэрэглэнэ. Эхлээд миксэрээр нухаш болгоод үсний хуйхандаа түрхэж өгнө.  Түрхсний дараа толгойндоо уут углаж халуун алчуураар бигнүүр тавина. Цагийн дараа үсээ сайн зайлж угаана.
2. Жимстэй маск
Тослог үс зуны халуун улам тослог болдог. Үүнийг зогсоохын тулд хүчиллэг жимсийг ашиглах хэрэгтэй. Үхрийн нүд болон гүзээлзгэнийг нухаад 1 халбага цөцгий нэмээд хутгана. Маскийг үс хуйхандаа түрхээд алчуураар орооно. 20 минутын дараа үсээ зайлж угаана.
3. Өргөст хэмхтэй маск
Зуны халуунд үс их хуурайшдаг. Чийгшил өгөхийн тулд өргөст хэмхтэй маск ашиглаж болно. 1 ш өргөст хэмхний хальсийг арилгаад миксэрдэнэ. Дээрээс нь 1 халбага зөгийн бал, 1 халбага есийн тос нэмээд хутгана. Маскаа үсэндээ түрхээд алчуураар бооно. 30 минутын дараа угааж цэвэрлэнэ. Энэхүү маск нь зөвхөн чийгшил өгөд зогсохгүй үсийг зөөлрүүлж гялалзуулна.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл