solongonews
БРИКС-ийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтаас даргын мэдэгдэл гаргав
2025-05-01 13:15
БРИКС-ийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтаас даргын мэдэгдэл гаргав

БРИКС-ийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын хоёр өдрийн уулзалт 04-р сарын 29-ний өдөр Бразилийн Рио-де-Жанейро хотод өндөрлөв. Уулзалтаас даргын мэдэгдэл гаргаж, БРИКС-ийн орнуудын стратегийн түншлэлийн хүрээг бэхжүүлэхэд тууштай байх, мөн бодлогын аюулгүй байдал, эдийн засаг, санхүү, соёлын солилцооны гурван үндсэн хамтын ажиллагааны тулгуур дээр хамтын ажиллагааг өрнүүлэхийг дахин нотоллоо. Сайд нар харилцан хүндэтгэл, ойлголцол, тэгш эрх, эв нэгдэл, харилцан туслалцаа, нээлттэй байдал, тэгш хүртээмж, зөвшилцөлд хүрэх гэсэн БРИКС-ийн орнуудын үзэл баримтлалыг чандлан баримтлах, "Дэлхийн Өмнөд"-ийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, илүү түншлэлд суурилсан, тогтвортой засаглалын үр дүнд хүрэхэд анхаарлаа хандуулж байгаагаа мэдэгдэв.

Мэдэгдэлд Индонезийг БРИКС-ийн гишүүнээр элссэнд баяр хүргэж, 2025 оны 01-р сарын 01-нээс БРИКС-ийн түнш орнуудын бүрэлдэхүүнд орж буй Беларусь, Боливи, Казахстан, Куба, Нигери, Малайз, Тайланд, Уганда болон Узбекстаныг албан ёсоор хүлээн авч байгаагаа мэдэгдлээ.

Мөн тус мэдэгдэлд олон талт хамтын ажиллагаа, олон улсын хуулийг дэмжих, үүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго болон зарчмуудыг чандлан баримтлахыг дахин нотолжээ. Сайд нар ганц талаас олон улсын байгууллагын үүрэг гүйцэтгэхэд саад учруулах үйлдлүүд, тухайлбал төлбөрийн хуваарийг зориуд саатуулах зэрэг үйлдлийг эсэргүүцэж, буруушаасан байна.

Мэдэгдлийн төгсгөлд талууд 2025 онд Бразил улс БРИКС-ийн дарга орноор ажиллахад нь бүх талаар дэмжиж, энэ жилийн сэдэв болох “Дэлхийн Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, илүү түншлэлд суурилсан болон тогтвортой засаглалын үр дүнд хүрэх” зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл