ГХ-н Ван И:
- Хятад, Пакистаны онцгой найрамдал нь олон улсын ээдрээ будлиантай байдлыг даван туулах чулуу мэт бат бэх юм. Өнөөгийн олон улс, бүс нутгийн ээдрээтэй нөхцөл байдалд, Хятад, Пакистаны бүх цаг үед хувиршгүй стратегийн түншлэлийн харилцааг илүү чухалчлах нь стратегийн чухал ач холбогдолтой. Хятад улс Пакистаны талын улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, Пакистаны Засгийн газрын дотоодын тогтвортой байдлаа хадгалах, эдийн засгаа хөгжүүлэх, Пакистан бүс нутаг, олон улсын үйл хэрэгт илүү их бүтээлч үүрэг гүйцэтгэхийг дэмжсээр байх болно гэсэн байна.
Мехмуд Куреши БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэв. Тэрээр:
- Пакистан, Хятад улс бол нягт харилцаатай дотнын найз, анд нөхөд юм. Пакистан, Хятадын бүх цагт хувиршгүй стратегийн түншлэлийн харилцаа нь бүс нутгийн тогтворжуулагч болж байна. Пакистан улс орноороо Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, коридорын бүтээн байгуулалт нь Пакистанд авчрах асар их ашиг орлогыг маш өндрөөр үнэлж, Хятад улстай хамтран Гвадар боомт зэрэг томоохон төслүүдийг дэмжин ажиллахад бэлэн байна. Пакистаны тал Хятадын аж ахуйн нэгжүүд Пакистанд хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж, үр ашигтай арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Пакистанд тулгамдаад байгаа бодит хүндрэлүүдийг зохицуулж, хоёр талын иргэд болон төслийн аюулгүй байдлыг баталгаажуулах болно гэж хэлсэн байна.
