solongonews
Бидний хайрын түүх
2015-12-28 18:21
Бид 2 хамт амьдрах болсондоо гэр хороололд хашаа байшинд байсан ч чамтайгаа хамт байхдаа би маш их аз жаргалтай байсан.

                            Миний хайрын түүх

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 
Би 2010 онд анх АШУҮИС-н оюутан болж билээ... Манай анги цөөхөн  хөвгүүдтэй байсан болоод ч тэрүү нөгөө ангид шинэ хөвгүүн шилжиж ирсэн гэдгийг сонсоод ямархуу хөвгүүн байх бол гэж их бодож билээ. Тэр хөвгүүн нь миний ирээдүйн хань болох юм гэж хэн бодохов дээ. Дараагийн цагийн хичээл химийн хичээл орох гээд явж байтал танай ангийн дарга та 2 ангийн үүдэн дээр намайг л хүлээж байсан юм шиг зогсож байж билээ тэгээд л чамтайгаа анх танилцаж байсан даа.
 
Тэр үед би дөнгөж л оюутны амьдралдаа дасаж байсан болоод ч тэр үү чамайгаа нээх анзаардаггүй байжээ. Хэдэн сар өнгөрсний дараагаар чамайтайгаа өдөр бүр утсаар ярьж, message бичилцээд л чамдаа  нилээн дассаан. Утсаар ярих болгондоо чамдаа дуу дуулж өгөөд л хамгийн их дуулдаг байсан дуу минь Сарантуяагийн “Би жаргалтай” Би жаргалтай жаргалтай.....
 
Гэхдээ хайраа тэр нэгэн бороотой өдрийг би тодоос тод санадаг юмаа. Хоёулаа англи хэлний шалгалтаа өгчихөөд би байр луугаа явах гээд зогсож байтал цуг явъя гээд миний шүхэр доор бороонд хамт алхаад л автобусны буудал дээр танайх руу явдаг автобусыг их хүлээсэн дээ гэтэл одоо бодоход чи надтай л удаан байх гэж манайх руу нэг л автобус явдаг гэж худлаа ярьсан байгаам даа уг нь бол бүх автобус танайх руу явдаг байсан юм байна лээ штэй. 
 
За тэгээд 2-р курсэнд орлоо бид 2 үерхэж эхэллээ. Анх надад өгсөн гэрлэж байгаа хостой цасан бөмбөлөг чинь их таалагдаж билээ энэ бэлгийг өгөхдөө ангийхнийхаа дэргэд би чамдаа хайртай гээд л өгч байсан даа. Тэр үед би их ичиж билээ.
 Бас нэг дурсамж надтай кино үзнэ гэчихээд оройны 10цагт уулзахаар чинь би үзэхээ болиолоо гэхэд энэ долоо хоногийн бүх киног цуг үзнэ гэчихээд нэг кино л тэр үед үзсэн шүү санаж байна уу?
2011.11.26д чи надад зориулж бичсэн шүлгээ уншиж өгье гэхэд би саваагүйтээд 10жилийн дараа яг энэ өдрөө сонсоно гэж хэлж билээ одоо бодоход сонсдог байж гэж харамсдаг даа гэхдээ би 10 жилийн дараа сонсоно шүү наддаа уншиж өгөөрэй.
2012оны 9сард чинийхээ гэрт анх очиж билээ тэгэхэд чи минь намайг их халамжилдаг, надад гоё гоё амттай сайхан хоол хийж өгөөд л, миний хувцасыг угаагаад л, намайг юунд ч хүргүүлдэггүй байсан даа. Тэгэхэд л би чамдаа илүү ихээр татагдаж чамайгаа улам сайн мэдэрч, ойлгомоор, илүүихээр хайрламаар санагдсан.
 
Ингээд л удалгүй 11сард бид 2 хамт амьдрах болсондоо гэр хороололд хашаа байшинд байсан ч чамтайгаа хамт байхдаа би маш их аз жаргалтай байсан. Энэ үед бидний бяцхан хөөрхөн үр минь хэвлийд минь бойжиж  намайг ээж болгож би хамгийн жаргалтай бас зорилготой нэгэн болж билээ. Чамдаа аав боллоо гэхэд чиний минь маш их баярлаж байсныг тодоос тод санаж байна шүү. 
2013оны 7 сард хөөрхөн чамайг минь дуурайсан охинтой болсон доо..  төрөхийн орон дээр хэвтэж байхад минь охинтой боллоо гэхэд  би охиноосоо харцаа ч салгаж чадахгүй хараад л хараад л байсан минь дөнгөж саяхан мэт л санагдаж байна. 
 
Охин та 2 минь МИНИЙ АМЬ АМЬДРАЛ...
Харин одоо чи бид 2 танилцаад 4жил хамт амьдраад 3 жилийг хамтдаа үджээ энэ хугацаанд баярлаж явсан мөчүүд минь уурлаж, маргалдаж, туньж, гомдож явсан мөчүүдээс минь илүү биз ээ. Чамтайгаа өнгөрүүлсэн хором бүхэн минь эргэж олдохгүй үнэтэй учраас дандаа сайхан дурсамж үлдээхийн тулд  хайр нь  хичээнээ....

Үдлээд буцах энэ амьдралд

Үргэлж бие биенээ хайрлан 

Үхэн үхэтлээ чамтайгаа хамт амьдарнаа хайраа...

 
Чамдаа мааш их хайртай шүү. Чамдаа удахгүй болох Гэгээн хайрын Валентиний баярын мэндийг хүргэе.
Хайрт хань: Б. Лхагжавдаа...
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл