solongonews
13-р 5-д 3 том агуулгыг хамруулжээ
2015-11-06 15:45
13-р 5 жилийн төлөвлөгөөнд 3 том агуулгыг хамруулжээ

Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 13-р 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай "ХКН-ын төв хорооны санал"-ыг 3-ны өдөр албан ёсоор нийтэлжээ. Энэхүү саналыг боловсруулах ажлын талаар Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шүй Шаоши танилцуулахдаа, "санал" нь гурван том агуулгыг хамарч байгаа бөгөөд Хятад улсын эдийн засаг дундаас дээгүүр хурдтай өсөлтөө хадгалах шийдвэр зориг болон нөхцөл боломжтой гэсэн байна.

Тэрээр хэлэхдээ, "Санал"-д гурван том агуулгыг хамруулсан юм. Тухайлбал: Нэгд, инновац, зохицуулалт, ногоон хөгжил, нээлттэй, хөгжлийн ололт амжилтаа хуваалцах гэсэн хөгжлийн тухай таван том үзэл баримтлалыг дурдан гаргасан юм. Энэ бол 13-р 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах болон түүнийг практик дээр хэрэгжүүлэхэд баримтлах хамгийн гол чухал үзэл баримтлал юм. Хоёрт, "Зургааг баримтлах" хөгжлийн зарчмыг дурдсан байна. Үүнд ард түмний төлөө байх, шинжлэх ухаанч хөгжил, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хуулийн засаглал, гадаад дотоодын байдлыг нэгдэлтэй төлөвлөх, намын удирдлага зэрэг 6 талыг чанд баримтлах. Гуравт, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын шинэ зорилтыг дэвшүүлэх, эдгээр болно гэжээ. Тэрээр: "Энэхүү саналд бас 5 талаас шаардлага тавьсан. Тухайлбал: Нэгд, эдийн засгийн дундаас дээгүүр хурдтай хөгжихийг баримтлах. Хоёрт, иргэдийн амьжиргааны түвшин болон чанарыг ерөнхийд нь дээшлүүлэх. Гуравт, иргэдийн соёл боловсрол, нийгмийн соёлч байдлыг илт дээшлүүлэх. Дөрөвт, экологийн нөхцөл чанарыг сайжруулах. Тавд, олон салбарын бодлого, тогтолцоог улам боловсронгуй болгох эдгээр болно" гэжээ.

"13-р таван жил"-ийн төлөвлөгөөн дэх эдийн засгийн өсөлтийн зорилтын шаардлага бол хэвлэлийнхний түгээмэл анхаарч буй гол зүйл юм. Шюй Шаоши хэлэхдээ: ""13-р таван жил"-ийн төлөвлөгөөний дагуу дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ болон хот суурины оршин суугчдын орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай учраас эдийн засаг зохих хурдаар өсөх хэрэгтэй юм. Иймээс "13-р таван жил"-ийн хугацаанд өсөлтийн дунд хурдаа хэвээр хадгалах хэрэгтэй" гэжээ. Тэрээр цааш хэлэхдээ: "Дотоод гадаад нөхцөлийн хувьд, Хятадын эдийн засгийн өсөлтийн дунд хурдыг хэвээр хадгалах бүрэн боломжтой юм" гэжээ.

Тэрээр "Бүх дэлхийн хувьд, энх тайван хөгжил нь цаг үеийн гол сэдэв хэвээр байгаа тул энэ нь өөрчлөгдөөгүй юм. Үүгээр барахгүй Хятад улс ихээр хийж бүтээх стратегийн боломжтой үедээ байгаа юм. Бас нэг чухал шалтгаан гэвэл, эдийн засгийн дараагийн сэргэлт болон өсөлт технологийн шинэчлэл болон үйлдвэрлэлийн хувьсгалаас шалтгаалах учраас энэ нь Хятадын шинэчлэлийн эринтэй түүхэн байдлаар холбогдож, бидэнд маш их боломж олгосон байна. Иймээс бүх дэлхийн эдийн засгийн хувьд, тэр нь Хятадын эдийн засгийн хөгжилд ашигтай юм. Бидний хувьд, бүсийн хөгжлийн орон зай маш өргөн уудам байж, шинэ хэлбэрийн хотжилт нь зах зээлийн маш томоохон хэрэгцээг бий болгож, шинэчлэлийн үйл ажиллагааны гүйцэтгэх үүрэг өдөр ирэх тусам чангарч байна. Өөр нэгэн чухал шалтгаан гэвэл, Хятад улс 1 тэрбум 300 сая хүн амтай, үүнд хөдөлмөрийн чадвартай боловсон хүчин 900 сая байгаа ба зах зээлийн 70 сая гаруй бие даасан гол цогцтой юм. Иймээс Хятадын эдийн засагт хөгжлийн маш томоохон нөөц хүч, эрчимлэг чанар болон эргэн төлжих орон зайтай юм. Бид өсөлтийн дунд хурдаа хэвээр хадгалах нөхцөл боломж, шийдвэр зориг дүүрэн байгаа" гэжээ.

Хотжилтын хөгжлийн зорилтын асуудалтай холбогдуулан Шүй Шяоши хэлэхдээ: "Хотжилт бол тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт хийх чухал гогцоо юм. Хотжилт нь хөгжиж байгаа орнуудын том чухал, бодит сэдэв. Тиймээс хотжилтын хөгжлийн зорилтыг биелүүлэх явцад, холбогдох ажлуудыг сайтар хийх шаардлагатай" гэлээ. Тэрээр хэлэхдээ, "Одоогоор иймэрхүү хэдэн арга хэмжээг авч байна. Тухайлбал: Нэгд, хот орох зам сувгийг өргөтгөж, хөдөө тосгоны чадварлаг, өөрөө хүсч, тэмүүлсэн иргэдийг хотод суурьшин амьдруулах. Хоёрт, бид "гурвыг холбох механизм"-ыг эрчтэй түргэтгэж, хотын засгийн газар хөдөө тосгоны иргэдийн хотод орохыг хүлээн авах идэвхжлийг дайчлах хэрэгтэй. "Гурвыг холбох механизм" гэдэг нь санхүүгийн зарлагын хэмжээг хөдөө тосгоны иргэдийн хот орохтой холбох, хотжилтын бүтээн байгуулалтын шинэ өсөлтийн үзүүлэлтийг хөдөө тосгоны иргэдийн хот орох тоо хэмжээтэй холбох, төвийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зохицуулалтыг хөдөө тосгоны иргэдийн хот орохтой холбох явдал юм. Олон газар нутагт үүнээс илүү сайн арга барил байж мэднэ. Бид судалж байгаад цаашид ахиулах шаардлагатай юм" гэжээ.

Хотжилтын хөгжлийн зорилтод маш чухал дайчлах үүрэг байгаа. Энэ нь даруй шинэ хөдөө тосгоны байгуулалтыг дайчилж, хөдөө тосгоны үйлдвэрлэл амьдралын нөхцөл боломжийг цаашид сайжруулах явдал юм гэж тэрээр онцолжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл