solongonews
“Монголжингоо Тур”:“Танангоо” гэнэтийн бэлгүүдээ задаллаа
2015-12-28 18:21
Mongoljingoo.mn сайт болон “Танангоо” салонтой хамтран Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Гоолиг бие, гоо үзэсгэлэн” өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт зохиосон билээ. Тансаг, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, чадварлаг мэргэжилтнүүдээрээ бусдаас ялгарсан “Танангоо” салонд бүсгүйчүүд маань ихээхэн сэтгэл дүүрэн байлаа.
Ирсэн хүн бүрт тохирсон зөвлөгөөг мэргэжлийн гоо сайханчид газар дээр нь, ямар үнэ төлбөргүй өгсөн нь энэ өдөрлөгийн хамгийн үнэ цэнэтэй зүйл нь байсан гэж хэлж болно. Урин зунаас урьтаж, хүссэн гоо сайхнаа өөрийн болгохоор зорьсон үзэсгэлэнт бүсгүйчүүд маань “Танангоо” салоны танхимд багтахааргүй олноороо цугласан нь эмэгтэйчүүд өөртөө хэчнээн анхаардаг болсны томоохон илэрхийлэл байв. 
 
Гоо үзэсгэлэнгийн “үйлдвэр” гэж хэлж болохоор “Танангоо” салонд Монголын алдартай жүжигчин, олны танил хүмүүс үйлчлүүлдэг юм билээ. Энэ бол тэндэхийг яагаад сонгох ёстой вэ гэдгийн энгийн шалтгаан гэдгийг түвэггүй ойлгож болохоор. 
Ээжүүд маань хүүхдүүдээ хараад гэрээсээ гарч чаддаггүй. Тэгвэл энэ удаагийн өдөрлөгт ирсэн бүсгүйчүүд хүүхдээ салоны тоглоомын өрөөнд саатуулаад өөрөө гоо сайхны үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлсэн байлаа. Цаашдаа ч бяцхан үрсээ дагуулж очоод тоглоомын өрөөнд тэднийгээ саатуулж, өөрөө гоо сайхны үйчилгээгээ авах хамгийн таатай боломж тэнд бүрдсэн байна лээ. 
“Танангоо” салоны зүгээс өдөрлөгт ирсэн бүсгүйчүүдэд тухайн өдрийн үйлчилгээндээ хаана ч байхгүй хамгийн хямд үнийг санал болгосон нь гэнэтийн бэлэг байсан юм. Үүгээр зогсохгүй хонжворт сугалаа зарлан гурван ялагчийг тодруулж, 30000-100000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий үйлчилгээний эрхээр шагнасан. 
“Монголжингоо Тур” өдөрлөгт оролцсон 60 орчим бүсгүйчүүд “Танангоо” салоноос мэргэжлийн гоо сайханчдын үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл, хаана ч байхгүй хамгийн хямд, бас хамгийн чанартай үйлчилгээг авахад үүд хаалга нь үргэлж нээлттэй. Энэ бол гоо сайхандаа анхаардаг, өөртөө хайртай бүсгүй бүрт олдож буй ховорхон боломж билээ. 
“Өөртөө анхаарал тавьдаг, цаг заваа өөртөө зориулдаг эмэгтэй гоо үзэсгэлэнгийн оргилд нь явдаг” гэдэг үг бий. Тэгвэл өөртөө хайртай, өөртөө цаг гаргадаг бүсгүй бүрийн заавал очих газар нь “Танангоо” салон юм шүү.
 
Эрхэм уншигч бүсгүйчүүддээ бид дараагийн нийтлэлээрээ “Танангоо” салоны мэргэжлийн гоо сайханчдын зөвлөгөөг цувралаар хүргэх болно. 
 
Монголхатагтай   
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл