solongonews
Лидер бүсгүйчүүд яаж сэтгэдэг вэ? - 2
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу? Кана би энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна. Үргэлжлэлд -Лидерүүдэд байх зан чанар - Лидерүүд хэрхэн сэтгэдэг вэ? гэсэн сэдвээр зөвлөгөө өгөх болно.
Сайн байцгаана уу? Кана би энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна. Үргэлжлэлд -Лидерүүдэд байх зан чанар - Лидерүүд хэрхэн сэтгэдэг вэ? гэсэн сэдвээр зөвлөгөө өгөх болно.
 
Лидерүүд ямар зан чанарыг өөрийн дүрэм болгодог вэ гэвэл:
-Аливаа асуудалд ухаалаг хандах
-Нийтэч зан
-Өөртөө итгэлтэй 
-Тэвчээртэй
-Тогтуун байдал
-Хатуу зан
-Бие дааж шийдвэр гаргах чадвар
-Зорилготой
-Хариуцлага хүлээх чадвар
-Зохион байгуулалтын ур чадвар
Лидэрүүд хэрхэн сэтгэдэг вэ?
 
1.Лидерүүд аливаа зүйлийг эергээр төсөөлдөг. Яагаад гэвэл хүний оюун ухаан төсөөлснийгөө биелүүлэхийг эрмэлздэг. Ийм учраас харанхуй болон аливаа зүйлээс айх зан нь ашигтай, үр дүнтэй ажлыг бий болгоход саад болдог.
2.Удирдагчид асуудалтай тулгарах үедээ тухайн асуудлыг энгийнээр хүлээн авахыг хичээдэг. Хэрвээ барыг муур хүртэл жижигрүүлвэл огт айх амьтан биш болно. Ихэнхи хүмүүс асуудлыг өөрөөсөө болж улам хүндрүүлдэг.
3.Лидерүүд инээмсэглэдэг. Та муу зүйл бодсны дараа инээх гэж оролдоорой. Мэдээж болохгүй. Зүгээр л сайн сайхан зүйл бодоод инээмсэглэ. 
 
Та уурласан минут бүрдээ жаран секундын аз жаргалаа алдаж байдаг.
~Р. Эмерсон~
4.Лидерүүд бүх зүйлд чухал хандахыг хичээдэг. Гэхдээ дотроо тийм биш юм. Та бүх зүйлд чухал хандах хэрэггүй. Аливаад чухал хандах нь илүү чухал болгож, асуудлыг улам томруулдаг. Харин инээмсэглэл нь эсэргээрээ шүү. Хэт чухалчилахыг бууруулж, таны зангидсан хөмсгийг доош буулгана. 
5.Тэд дэлхийн суут хүмүүсээс үлгэр жишээ авдаг. Дэлхийн суут хүмүүстэй зэрэгцэхийн тулд том төлөвлөгөө, том зорилго хэрэгтэй.
6.Зорилгын төлөө цааш явахаас өмнө тэд өмнөх замаа нэг эргэж хардаг. Энэ нь зорилгод хамаарна. Хэрвээ та зорилгодоо хүрэхэд хэр их ажил үлдсэн бэ гэдгээ л харвал та зорилгодоо хүрж чадахгүй. Мөн та өөрт байхгүй буюу хийх зүйлсээ харах тусам хүч чадлаа алдаж, сөрөг бодлууд эхэлдэг. Үүний оронд та юу хийж бүтээсэн байна? Гэдгээ бодох тусам хүч нэмэгддэг. Хүн өөрийн хийсэн зүйлээрээ баярладаг амьтан шүү дээ. 
7.Лидерүүд одоо байгаа зүйлээ хардаггүй, ирээдүйд ямар ажилтай байхаа урьталж хардаг.Бүх бизнесменүүд аливаа ажлыг эхлэхдээ амжилт гаргаж буйгаар төсөөллдөг. Энэ амжилтын төлөө тэд бүх асуудлыг давахад бэлэн байдаг. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл