Траншейны гэх хүүхдүүд хааччихав...
2015-12-28 18:21
Миний хүү сэрээрэй ээжийн хүү... Хорвоогийн хамгийн уянгалаг зөөлөн хоолойг сонсоод хүү бүлцийтлээ хавдсан нүдээ арайхийн нээж ээжээ ээжээ гэж чангаар дуудсан ч хэн ч алга. Эргэн тойрноо ажиглан харваас тавилга ч үгүй чийг даасан хоосон өрөө байлаа
Хаалганы цаана хөлийн чимээ сонсогдонгуут хүү тэр зуг ухасхийн гүйтэл хаалга тас хийж хаачихнуу муу зулбасаг . Үхсэний чинь ээж, ээж гэнэ шүү хнн хэмээн урьд хожид харж үзээгүй хүйтэн царайтай залуус шоолон инээлээ. Ашгүй нэг сэрэх шив тэгээгүй бол энэ нусхайгийн оронд ахиж нэг юм олох гэж лай гэж хоорондоо ярилцах залуус түүнийг мөрнөөс нь чирэн хаашаа ч юм. Хонгил алгасан явсаар шорон мэт тороор зааглагдсан газар оруулан энд чи ээжтэйгээ уулзана хэмээн түлхлээ.
Юмар гээчийн газар байгаагаа ойлгож ядан байгаа түүнийг чи зүгээр үү гээд гарнаас нь татах хүүг хараад Болд нүдэндээ ч итгэсэнгүй. 2 жилийн омно хамт жаргал зовлонгоо хуваалцан, мөнгө олохын тулд хог түүж, машин угааж, хамт хоноглон байсан найз Эрхэс нь мөн байлаа. 

Эрхэс аав ээж нь осолд орсноор өнчин үлдэж өөрийн гэх ах дүүгүй хог түүж амьдрах болсон энгийн л нэг хүү байсан.
Тэр нэгэн өдөр Болдоо Болдоо гэсээр их л баяртай гүйн ирж найз нь аав ээжтэй болохоор болсон сайн хүмүүс намайг авна гэсэн тэнд ахиад хүүхэд авах хүн эсвэл намайг авах хүмүүс ахиж хүүхэд авна гэвэл би чамайг ирж аваад хоёулаа ах дүү болно за гэж инээмсэглэсээр одсон билээ.
Нүд нь гялалзсан, сэргэлэн, овсгоотой, багийн махлаг бор хүү байсан тэр одоо арай гэж л тогтдог болов уу гэмээр туранхай, харцанд нь гуниг хурсан, цонхийсон царайтай болсон байлаа.
Хэн ч танихгүй энэ газар таньдаг бүр тэгээд хамтдаа өвөртөлцөөд унтдаг байсан найзтайгаа таарсандаа хэн хэн нь баярласандаа асгартал уйллаа. Тэр их л зовиуртай байх бөгөөд хэвлий хавьцаа байх эдгэж амжаагүй болов уу гэмээр сорвийг хараад ямартаа ч сайн айлд очоогүйг нь мэдлээ.
Түүнийг анх үлгэрийн гэмээр л амьдруулж, үргэлж амттай шимтэй гэсэн болгоныг хэрэглүүлж аав ээж гэх хүмүүс эрүүл байлгахыг эрхэмлэн байсан нь хожмоо эд эрхтэнийг нь авах хорон санаа өвөртөлж байснииг хүү төсөөлөөхгүй байсан аж.
Тэгээд л тэр энд хэн ч биш болон мөрөөдлийнх нь аав ээж хэзээ ирэхийг хүлээн суух болж. Түүний адил орон гэргүй олон мянган хүүхэд энэ л замналаар сураггүй алга болсныг дуулаад адилхан мөрөөдөлд автан ирсэн Болд өөрийг нь ч бас ийм ирээдүй хүлээн байгаа гэхээс сэтгэлд нь эх нутаг, нас дээр гарсан эмэг эх, хахир хатуу ааштай эцгийгээ санан нулимс нь хацар даган урсана. Энэ харанхуй газарт одорт хэдэн арваараа хүүхэд эмэгтэйчүүд ирэх бөгөөд мөн адил хүмүүсийг хаашаа ч юм авч одно.
Бидний ч бас ээлж ирнэ гэж эрхэс гунигтайгаар хэллээ. Хаалга дуугарах төдийд энд байх хүмүүсийн харц тийм гэхийн аргагүй айдастай болж хэнийх нь ээлж гэдгийг үл мэдэн нэгэнлүүгээ ээлжлэн харна. Харин тэр шөнө эрхэсийн ээлж баисан ямар ч хүчгүй удаан алхан явахдаа намайг битгий мартаарай амьд гарвал ахиад уулзана гээд инээх нь надад урам хайрлах гэсэн өрөвдөлтэй гунигийн инээмсэглэл гэдгийг би мэдэж байлаа.
Маргааш миний ээлж хаашаа явахаа тааж мэдэхгүй надад эндээс л гардаг юм бол би гэсэн ирээдүйгээ төсөөлөх итгэл байлаа. Тэр ирээдүйд би хүсэл мөрөөдлөө хүний гарт эрэмдэглүүлсэн хүмүүсийн төлөө тэмцэгч, хүүхдээ хайраар дутаахгүй эцэг, бас инээмсэглээд гарахдаа итгэлээ үлдээсэн найзыгаа харж байна. Би заавал амьд үлдэнэ. Хаалга онгойно. Миний ээлж гэхдээ би заавал эх нутагтаа харина.
Г.Нарангарав
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
