
A. Гарын долоовор хуруу нь ядам хуруунаасаа богино хүн гадаад байдлаараа үзэсгэлэнтэй байдаг байна. Тэд ид шидийн мэт үргэлж гэрэлтэж байдаг нь маргашгүй зүйл үнэн. Мөн нэмж хэлэхэд тэд маш зоримог шийдэмгий байдаг ба эрсдэл үүрэх нь тэдний хувьд асуудал биш.
Тэд ихэвчлэн: Цэргийн албан тушаалтан, Инженер, Шатарчин байдаг бол мөн үгийн сүлжээ бөглөхдөө гарамгай байх нь элбэг. Эрдэмтэд урт ядам хуруутай хүн илүү их орлого олдогийг тогтоожээ.
B. Долоовор хуруу нь ядам хуруунаасаа урт хүн өөртөө маш итгэлтэй, их зантай байх нь олонтаа. Тэд ганцаараа байх маш дуртай бөгөөд тэдний чөлөөт цагт хүмүүс саад болоход маш дургүй байдаг. Тэд хайр сэтгэлийн хувьд түрүүлж алхам хийдэг хүмүүс биш бөгөөд үргэлж боловсон байдлыг эрхэмлэдэг. Ихэвчлэн тэдний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, тэдэнд анхаарал хандуулж байвал сайшаалтай ханддаг.

C. Долоовор хурууны урт нь ядам хурууны урттай тэнцүү хүмүүс үргэлж эе эвийг эрхэмлэгч хүмүүс байдаг ба зөрчил мөргөлдөөнд тун ч таагүй ханддаг. Тэд маш найрсаг ба үргэлж хүмүүстэй дотно харилцаа тогтоож ойртон дотносохыг хүсдэг. Тэд хайр сэтгэлийн хувьд маш үнэнч, хайр халамж, энхрийллээр дүүрэн байх ба хамтрагчаа үргэлж анхаарч, халамжилж байдаг.
