Тухайн аймгийн “Арвыг хамруулах” төсөлд нийт 2.55 тэрбум юаний хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтын 83.8 хувийг биелүүлж, малчин тариачны орлогын түвшин дээшлэв. Газар тариалангаар гол болгосон хошуу шяньд нурах аюултай гэр байшинг засан шинэчилж, ундны усны аюулгүй байдлыг голчлон анхаарч, тариалах орны иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, нутгийн онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулав. Шулуун хөвөөт цагаан хошууны Рүн Ё тосгоны иргэдэд үйлчлэх газар тариачдын амьдрал ахуйд туслах систем болон мөнгө авах POS машин ажиллуулж, тосгоны иргэд хол хошуу сум оролгүй өөрийнхөө тэтгэвэр тэтгэмжийн мөнгөө авах, хөдөө тосгоны хамтарсан эмнэлэг зэргээс холбогдох мэдээ мэдээллийг асууж шалгаж болох болсон бөгөөд нийгмийн баталгааны картдаа мөнгө хадгалах, авах, картаараа олон төрлийн төлбөр төлөх боломжтой болов.
Тайвас хошууны Хун Чи балгасны хүн цөөнтэй тосгоныг нүүлгэн, тосгоныг нийлүүлж, нурах аюултай гэр байшинг засан шинэчилж, тосгоны хоосон газрыг ашиглан, шинээр хороолол, хүрээлэн байгуулан тариачин айлуудыг нүүлгэн суурьшуулж, тосгоны иргэдийг орчин үеийн шинэ орон сууцтай болгон, олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг ажиллуулж, иргэдийн амьдрал ахуйд тус болж, тэдний хөдөлмөр хүчийг хэмнэв. Долоннуур шяний Их хоолой тосгон нурах аюултай гэр байшинд засвар оруулах, тосгон доторх замын нөхөн засвар, орон сууцны хорооллын хог хаягдал ачилт тээвэрлэлт, авто зам дагуух ногоон байгууламжийн хамгаалалт, ариун цэвэр, ус ундны асуудал зэрэг үндсэн олон нийтийн үйлчилгээ зэргийг шийдэхийн зэрэгцээ тосгоны айл болгонд стандартад нийцсэн малын хашаа, саравч, байшин, хүнсний ногооны хүлэмж зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шийдэж өгсөн байна. Цэнгэлдэх соёлын талбай, гэрэлтүүлэг, чимэх, будах, ногооруулах зэрэг хөтөлбөрийг мөн хэрэгжүүлсэн байна. Тосгоны дүр төрхийг шинэчлэн өөрчилж, иргэдийн оюуны болон соёлын амьдралыг улам баялаг агуулгатай болгож, малчин тариачдын өндөр үнэлгээ, чин сэтгэлийн баяр талархлыг хүртсэн байна.
Мал аж ахуйгаар гол болгосон хошуу суманд Шилийнгол аймаг “Гэр, ус, цахилгаан, мэдээлэл холбоо”-оор гол болгож, тархай бутархай эзгүй хол суурьшсан малчин өрхөд мал аж ахуйн талбай байгуулах, төвлөрөн суурьшсан айлуудад хамтарч бүтээн байгуулалт хийх, хуучин гэр байшин, малын хашаа саравчийг засан өөрчилж тосгоны дүр төрхийг шинэчлэн өөрчлөх, нүүдэлчин ардын шинэ тосгонд өөрийн онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлэх, хот хөдөөгийн хоорондох суурьшил иргэдийн олон төрлийн бүтээн байгуулалт, хөдөө орон нутгийн орон сууцны дулаан хангамжийн ажиллагааг хянан, цахилгааны хангалт үйлчилгээг батлах болон авто зам тавих, хөдөө орон нутгийн хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, бохир усыг зайлуулах орчин үеийн арга технологийг хэрэгжүүлэн, олон нийтийн үйлчилгээ, аж үйлдвэрийн төлөвлөлт, хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлтийн органик нэгдлийг биелүүлж, хөдөө орон нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцөлд том өөрчлөлтийг хийв. Шулуунхөх хошууны Сангийндалай суурингийн Ихтал гацаа малчдад 60-80 кв.м хээнцэр хашаа байшин барьж өгсөн бөгөөд орон сууцны ойролцоо малын хашаа саравч, өвс тэжээл нөөцлөх агуулах сав зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүтээн байгуулалтыг байгуулж, олон түмний амьдралын түвшнийг сайжруулан тэдний амьдрал үйлдвэрлэлд тус болсноор малчин тариачны хүн дунджийн жилийн цэвэр орлого 10800 юаньд хүрсэн байна.
Малчин айлд тавган антеи угсран өгч байгаа нь
Эмч үзлэг хийж байгаа нь
