solongonews
Хятад улс харилцаа холбооны технологийн туршилтын 13-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2024-12-03 16:51
Хятад улс харилцаа холбооны технологийн туршилтын 13-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

Бээжингийн цагаар өнөөдөр буюу 12-р сарын 03-ны өдрийн 13 цаг 56 минутад Хятад улс Шычан хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн 3B" зөөгч пуужингаар холбооны технологийн туршилтын 13-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилтай орж, хөөргөх үүрэг амжиллтай болсон байлаа.Энэхүү хиймэл дагуулыг гол төлөв хиймэл дагуулын холбоо, радио телевиз, мэдээлэл дамжуулах болон бусад үйлчилгээ болон холбогдох техникийн туршилт, баталгаажуулалтыг хийхэд ашиглах болно.

Энэ нь Чанжэн цуврал зөөгч пуужингийн 549 дэх удаагийн нислэг болох юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл