solongonews
Дэлхийн хамгийн том хөвөгч хэлбэрийн салхин цахилгаан төхөөрөмж ашиглалтад орлоо
2024-12-12 18:04
Дэлхийн хамгийн том хөвөгч хэлбэрийн салхин цахилгаан төхөөрөмж ашиглалтад орлоо

Дэлхийн хамгийн том багтаамж бүхий "Минян Тяньчэн" хөвөгч хэлбэрийн салхин цахилгаан төхөөрөмж Гуандүн мужийн Янжян хотод 12-р сарын 11-ний өдөр албан ёсоор ашиглалтад орлоо.

Тус төхөөрөмжийг Хятадын аж ахуйн нэгж бие даан бүтээсэн бөгөөд дэлхий дээр анх удаа нэг хөвөгчид 8.3 МВт-ын хүчин чадал бүхий хоёр салхин турбиныг угсруулснаар нийт хүчин чадал нь 16.6 МВт-д хүрчээ. Жил бүр ойролцоогоор 54 сая киловатт цаг ногоон эрчим хүч буюу гурван бүлтэй 30 мянга гаруй айл өрхийн нэг жилийн цахилгаан хэрэглээг хангах төлөвтэй байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл