solongonews
Нүүрэн дээрхи толбыг яаж арилгах вэ?
2015-12-28 18:21
Хүний биеийн бүх л хэсэгт тодорхой хэмжээгээр янз бүрийн зүйлс гарж бас арилж байдаг. Гэхдээ хүний нүүр гэдэг бол гоо сайхны хамгийн гол хэсгүүдийн нэг учир батга, сэвх толбо гарах үед бидэнд нэг асуудал нэмэгддэг. Үүнийг яаж сорив үлдээхгүйгээр ор мөргүй арилгах вэ? Хамгийн гол нь ямар ч химийн бодис, их зардал цаг зав орохгүй ба байгалийн гаралтай хүнс ногоогоор гэрийн нөхцөлд арчилж болно гэдгээрээ онцлогтой юм.
 
1. Нимбэг
Дан нимбэгээр  цэвэрлэх юм бол  арьс түлэгдэж, шархалж  хорсох магадлалтай учираас нимбэгээ шахаж шүүсийг нь гаргаж авсаны дараа, нимбэгний шүүстэйгээ яг адил  хэмжээний буцалсан бүлээн устай хольт найруулаад, будагаа арилгаж нүүрээ цэвэрлэснийхээ дараа хөвөнд шингээж толбо гарсан  хэсэгт зөөлөн арьчина. Орой бүр унтахын өмнө нимбэгний шингэн шүүсээр толбоо арьчаад байвал та үр дүнг удахгүй харах болно.
2. Сонгино
Сонгино хэдий биднийг байнга  уйлуулдаг ч гэсэн энэ удаад бидэнд тус болж баярлуулахнээ.  Сонгино нь дотроо C Vitamin  агуулдаг  учираас арьсанд маш сайнаар нөлөөлдөг гэнэ. Сонгиноо маш нимгэн  хирчээд  зөвхөн толботой  хэсэг  дээрээ тавиад дээд тал нь 20-н минут тавиарай, үүний  дараа нүүрээ буцалсан бүлээн усаар зөөлөн  шавшиж  угаагаарай.
3. Тараг
Хөдөөнөөс ирсэн шинэхэн тараг ч амт шим сайтай бөгөөд нүүр болон биений арьсанд маш сайн, олон Vitamin  агуулдаг. Шинэхэн таргаа юутай  ч  холилгүй нүүрэндээ маск болгож тавьж болно. Эсвэл сонгинотойгоо хутган тавьж болно. Аль аль нь сайн үр дүн үзүүлэх болно.
Энэ зөвлөгөөг   туршиж үзсэн ихэнхи х хүмүүсд сайн үр дүн өгсөн,  энэ зөвлөгөөг 3 ба түүнээс дээш долоо хоногт хэрэгжүүлсэнээр үр дүн нь харагдана. 
Эмэгтэй хүн арьсандаа анхаарал тавьж, цэвэрхэн толигор арьстай байх нь маш  чухал бөгөөд  нүүрний  арьс  сайхан байна гэдэг эмэгтэй гэлтгүй эрчүүдэд ч бас өөртөө итгэлтэй байдалыг авчирах болно. Тиймд та манай арьс арчилгааны зөвлөгөөг өөртөө  хэрэгжүүлж үзээд сэтгэгдэлээ хуваалцаарай. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл