solongonews
Хайрын өдрийн тухай сонирхолтой баримт
2015-12-28 18:21
Гэгээн валентины баярын түүхийг бид бүгд сайн мэднэ. Тэгвэл Монголжингоо сайтыг уншдаг хэн бүхэнд зориулан гэгээн хайрын баярын тухай сонирхолтой баримтыг хүргье.
Амттан
1800 оны үед сэтгэл зүйчид өвчтөндөө шоколад идэх хэрэгтэй гэж зөвлөдөг байжээ. Учир нь тухайн ирж буй өвчтөн бүгд хайр сэтгэлээс болж зөвөлгөө авдаг байв.
 
1800 оны сүүл үеэр Ричард анхны шоколадыг гаргаж авч байжээ.
35 сая зүрхэн хэлбэртэй шоколадыг гэгээн хайрын өдрөөр авдаг байна.
АНУ-д тэрбум долларын цэвэр ашгийг амттан, чихэрээс олдог байна.
 
Цэцэг
Валентины баяраар цэцэг авсан хүмүүсийн 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй байдаг аж.
Эмэгтэйчүүдийн 15 хувь нь өөр өөртөө цэцэг явуулдаг байна.
 
Сарнай цэцэг
Улаан сарнай эл өдрийн утга учир бөгөөд тод өнгө нь сэтгэл хөдлөлийг улам “асааж” өгдөг.
 
АНУ даяар 189 сая баглаа сарнай цэцэг зарагддаг.
110 сая баглаа улаан сарнайг гурван өдрийн турш хүргэлтийн үйлчилгээний хамтаар авдаг.
 
 
Мэндчилгээний хуудас 
Зул сарын баяраар 1.6 тэрбум мэндчилгээний хуудас зарагддаг бөгөөд хоёрдугаарт 133 сая мэндчилгээний хуудсыг ээжүүдийн баяраар зардаг.
 
Харин валентины баяраар дунджаар 145 сая мэндчилгээний хуудас зарагддаг.
Мэндчилгээний хуудас худалдан авагчдын 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Эмэгтэй багш нарт валентины өдрөөр мэндчилгээний хуудас ихээр ирдэг байна.
 
Сонирхуулан хэлэхэд 
Дэлхийн долоо гайхамшигийн нэг болох Таж Махал эхнэртээ гэгээн хайрын баяраар зориулж өгч байв..
 
Гэртээ амьтан тэжээдэг эздийн гурван хувь нь өөрийн хайртай амьтандаа бэлэг өгдөг аж.
Энэ өдөр жилд 220000 хуримийн санал тавидаг талаар мэдээллэж байв.
 
 
 
 
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл