Өдөр бүр Facebook-ээр зочилж, мянга мянган хүний хандлагыг ажиглаж байгаа бид чухам хайртай хүнээ олсон эр хүний дотоод сэтгэл ямар байдгийг хэр гадарлах билээ. Тэгвэл чамайг үнэхээр хайртай хүнээрээ сонгож, зүрхээ чамд бэлэглэсэн эр хүн өөрийн мэдэлгүй л дараахь үйлдлүүдийг хийдэг гэнэ.
Түүний юу хүссэн бүхнийг би хийнэ
Хэн нэгнийг хайрлана гэдэг түүний хүсэл мөрөөдлийг биелүүлж, түүнээсээ илүү их хайрыг мэдрэхийн нэр юм. Тэгэхээр хайртай эмэгтэйгээ олсон эр хүн бүсгүйнхээ хүслийг төгс гүйцэлдүүлж байж санаа нь амардаг. Тэр чамайг инээлгэх тэр л зүйлийг хийхээс нааш өөрийгөө чамд бүрэн зориулж байгаа эсэхдээ эргэлзэх болно. Далайг гаталж, уулыг нүүлгэ гэвэл тэр хийх л болно. Гайхалтай биш гэж үү.
Чамтай л хамт баймаар байна
Эрчүүд жинхэнэ хайраа олсноо мэдрэх үедээ өөрийн мэдэлгүй л бүсгүйтэйгээ хамт цаг хугацааг өнгөрөөж, түүний л дэргэд байвал болох нь тэр гэж бодно. Чамайг хаана ч явсан тэр хамт байж, чамайг ганцаардуулж зүрхлэхгүй.
Тэр үргэлж чиний төлөө зогсч, чамд аз жаргал нэмэх аяллыг хийхийг хүснэ. Тэр найзуудтайгаа уулзахдаа, гэр бүлийнхний баярт оролцохдоо хүртэл чамайг хөтлөөд л явахыг хүснэ. Тийм ээ, энэ бол хайр.
Тэр чамаас өөр төгс гоо үзэсгэлэнг энэ ертөнцөөс олохгүй
Эр хүн чамд үнэн сэтгэлээсээ дурласан бол түүний нүд сохорчихдог. Түүний хувьд чамаас өөр төгс гоо үзэсгэлэн энэ хорвоод үгүй. Түүнд дэлхийн хамгийн сайхан бүсгүй хүртэл нэг л дутуу санагдаж, чамайг бахдан бишрэх болно.
Тэр чамайг өдөр бүр харж, өдөр бүр чамаас урам зориг авахыг хүснэ. Гараас чинь атгаж, үсийг чинь үнэрлэх нь түүний амьдралын хамгийн сайхан мөч болон хувирна.
