solongonews
Хадны зургийн үзэсгэлэн нээгдэв
2015-10-13 16:20
Дундад, Монгол, Оросын олон улсын хадны зургийн үзэсгэлэн Баяннуур хотод нээгдэв.

ӨМӨЗО-ны Соёлын тэнхим, Ардын утга урлагийн нийгэмлэг болон Баяннуур хотын ардын засгийн газар санаачлан зохион байгуулсан Дундад, Монгол, Оросын олон улсын хадны зургийн уран бүтээлийн үзэсгэлэн 10 дугаар сарын 8-нд Өвөр Монголын Баяннуур хотын Мунь уулын хадны сийлмэл урлагийн тэнхимд болов.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ болон Дундад улсын дотоодын 30 гаруй уран бүтээлчид урилгаар оролцож, Мунь уулын хадны зургаар сэдэвлэсэн нийт 200 гаруй урлагийн шилдэг бүтээлийг дэлгэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл