solongonews
Халуухан өдрүүдээр сэрүүхэн бөгөөд стиллэг хувцаслах арга
2015-12-28 18:21
Нар шарсан халуун өдөр юу өмсөх вэ? гэж толгойгоо гашилгаж байна уу? Хувцасаа зохицуулж өмсөж чадвал халуухан өдрүүд чамд сайхан санагдах болно шүү.

1. Чамд загварлаг малгай хэрэг болно. Далбагар том малгайнууд үнэхээр сайхан харагддаг шүү. Үсээ бага зэрэг долгио оруулаад өмсвөл илүү зохимжтой харагдана.

2. Нүдний шилээ хэрхэн мартах билээ. Шилний хувьд хар өнгө моодноос гарсан байна шүү. Мөнгөлөг өнгийн нарны шилнүүд энэ жилийн трендийг бүрдүүлж байна. Эсвэл зуныг санагдуулам тод өнгийн арамтай шил ч сайхан харагдана шүү.

3. CROP TOP чинй сайн найз байх болно. Биеийн галбирыг төгс харагдуулах ба сэрүүхэн байлгах үүргийг ч мөн адил гүйцэтгэж чадна.

5. Давуун шорт , уранхай өмд нь бэлхүүснээс дооших хувцаслалтын бүрдүүлэхэд зохимжтой харагдах болно.

6. Зуны плажуудаа хэрхэн мартаж болох билээдээ. Урт , богино , цулгуй , цацагтай гээд л ямар ч байсан зохимжтой харагдах болно. Энэ жилийн трендийг элдэв янзын хээтэй плажууд бүрэлдүүлж байна.

7. Хумсаа тод өнгөөр будуулах нь зуны үндсэн будалт шүү дээ. 5 хуруугаа бүгдийг нь тод , өөр өөр өнгөөр будуулбал хөөрхөн харагдана шүү.

8. Өнгөний хувьд мэдээж зуны өнгүүд бол ягаан , шар , цагаан билээ. Ямар ч хувцас өмссөн өнгөлөг бөгөөд цэвэрхэн харагдахаар хувцаснуудаа зохицуулаарай. Болж өгвөл хар өнгөнөөс татгалзаарай. Зуны халуунд хар өнгө зохимжгүй харагдах болно.

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл