solongonews
Турах 6 шилдэг зөвлөгөө
2015-12-28 18:21
Жингээ хүссэн хэмжээндээ барьж, таргалахгүй гоо үзэсгэлэнгээ хадгалах нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Үүний тулд ихэнх бүсгүйчүүд маань турах дэглэм зоригтойгоор барьдаггүй шүү дээ. Тэгвэл танд турахад туслах үр дүнтэй 6 зөвлөгөөг санал болгож байна.
 
Бүлээн ус ууж хэвших
Ихэнх хүмүүс ус ууна гэхээр хүйтэн ус ууна гэдэг. Харин та турахыг хүсэж байгаа бол бүлээн ус уугаарай.  Судлаачдын хэлснээр”Бүлээн ус уусны дараа цатгалан мэдрэмжийг илүү ихээр мэдрүүлдэг” гэсэн байв. Та бүлээн ус ууж чаддаггүй бол усандаа зүсэм нимбэг хийгээд уугаарай.
 
Хооллож байхдаа анхаарлаа хоолондоо л хандуул
Бид хоол болон бусад зүйлсийг идэж байхдаа зурагт үзэх, гар утсаараа оролдож байгаад идэх дуртай. Гэхдээ ингэж хоол идэж байхад хүн хэр их хэмжээгээр идэж байгаагаа анзаардаггүй. Бүсгүй та үнэхээр турахыг хүсэж байгаа бол анхаарлаа хоолондоо л хандуулж тайван идэж байх хэрэгтэй. 
 
Пробиотик бактери агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байх
Хошуу тариа болон пробиотик бактери нь хүний эрүүл мэндэд нэн ач холбогдолтой учир зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнд ордог. Үүнд: элгэн тараг, шар буурцагны сүү, мисо шөл, кимчи, сүү, хар шоколад гэх мэт орно.
 
Халуун ногоо хэрэглэж байх
Халуун ногоо нь хүний өөх тосны эсийн өсөлтийг удаашруулж өгдөг. Гэхдээ байнга хэрэглэх нь ходоодонд сөрөг талтайг санаарай.
 
Вино уух
Сайн чанарын виног багахан хэмжээтэй ууж байвал биед маш хэрэгтэй байдаг. Вино нь маш ач тустай – зүрх судасны өвчнөөс сэргийлнэ, стресс тайлна, ходоод гэдсэнд сайн. Өдөр бүр 1-2 хундага вино уудаг эмэгтэйчүүд энгийн эмэгтэйчүүдээс илүү хурдан жингээ хасдаг байна. 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл