solongonews
Хайрын захиа
2015-12-28 18:21

Баярлалаа

Би багаасаа л аавыгаа дагаж явсаар спортод дуртай болсон. Тиймдээ ч өөрийгөө эрэгтэйлэг, ямар ч эр хүний харцыг татахааргүй эмэгтэй гэж боддог байлаа. Тамирчин хүний зовлон, хүнд хэцүү үе, эсвэл медалийн тавцан дээр зогсох тэр алтан үе гээд л тэр мөч бүрийг хажуугаас нь харж өссөн болохоор тамирчдад хайртай хүндэлж явдаг. Аавын маань сүүлийн тэмцээн улсын аварга дээр бид гэр бүлээрээ аавыгаа дэмжихээр очиь. Тэр үед тэр маань жижигхэн биетэй, насанд хүрэгчдийн улсын аварга байхад өсвөрийнх шиг л тийм залуу байсан.  Тиймдээ ч эхний дэвжээн дээрээ ялагдал хүлээлээ. Толгойгоо гудайлган өөрийг нь хэн ч хараагүй байгаа мэт нулимс дуслуулан явах тэр минь яагаад ч юм миний анхаарлыг татсан. Араас нь очтол хана налчихсан уйлан зогсож байж билээ. Би ч аавынхаа үргэлж хэлдэгээр шууд л тамирчин хүн байж толгойгоо дээш нь өргө, дахиад зөндөө тэмцээн болно ш дээ гэхэд:        
 
- Хэн бэ? гээд нулимсаа арчиж байсан
- Хэн байдаг юм чиний шүтэн бишрэгч , чи үнэхээр сайн байсан гэж хэлчихээд эргэн явтал араас
-Баярлалаа гэх сөөнгөтсөн хоолой гарав.
 
Тэр үеэс л миний бүх ертөнц чамаар дүүрч, чамайг бодоогүй өдөр хоног гэж өнгөрөхөө байв. Гэхдээ чамд хүрч очиж чадахгүйдээ уур хүрч байлаа. Зүгээр л чамайг ялж ялагдаж байгааг хажуунаас чинь харан зогсдог байв. Удаачгүй аавыг чинь өөд болсон тухай сонин хэвлэлээр мэдээлж эхлэхэд чи тэмцээнтэй байсан тухай сонсоод чамайг өөрийгөө, спортыг буруутгаж үзэн ядаж эхлэх вий гэж айж эхэлсэн. Харин чи илүүгайхалтайгаар тэмцээнээсээ алтан медаль авч түүнийгээ аавдаа зориулсан. Энэ үед л би чамд бага ч болов дэм өгөх ёстой гэж бодон чиний ашигладаг facebook хаягийг хайж эхэлсэн ч аль нь чинийх гэдгийг мэдэхгүй л явлаа. Харин аавын найзаас чиний ашигладаг хаяг өөр нэртэйг мэдээд шууд мессеж бичсэн.
 
- Хүнд хэцүү үе ч чи үнэхээр гайхалтай байсан. Аав чинь чамаар үнэхээр их бахархаж байга. Харин чи одоо л илүү их хичээх хэрэгтэй. Дараагийн сард Азийн аварга эхэлнэ. Чи явах ёстой, ялах ч ёстой. Аавын маань байнга хэлдэг үг: Чи үнэхээр аав ээжийгээ санаж үгүйлж л байгаа бол тэдний хүсдэгийг хий, тэдний хүрээгүйд хүр.
- Баярлалаа  гэж ганцхан үг бичсэн ч тэр чинь намайг ямар их жаргалтай болгосныг чи төсөөлөх ч үгүй. Бас надад тэр үг л чам дээр очих зоригтой болгосон юм.
 
Тэр үеэс хойш л бид хамтдаа байж удахгүй ирэх анхны үрээ хүлээж байна.
Жинхэнэ хайр өнгөний гоёд  биш сэтгэлийн сайханд байдаг гэдгийг би ойлгож авсан юм.                      
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл