solongonews
Хятадын автомашины үйлдвэрлэл, борлуулалт 11-р сард тогтвортой өсөлтөө хадгалжээ
2024-12-12 12:40
Хятадын автомашины үйлдвэрлэл, борлуулалт 11-р сард тогтвортой өсөлтөө хадгалжээ

 

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 12-р сарын 11-нд  мэдээлснээр, 11-р сарын Хятадын автомашины үйлдвэрлэл 3.437 саяд хүрч, өмнөх сараас 14.7 хувиар нэмэгдсэн бол борлуулалт 3.316 саяд хүрч, өмнөх сараас 8.6 хувиар өссөн байна. Арваннэгдүгээр сард Хятадын автомашины үйлдвэрлэл, борлуулалт өмнөх оны мөн үеэс 11.1 хувь, 11.7 хувиар өссөн байна.

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийн даргын орлогч Чэнь Шихуа хэлэхдээ, 11-р сард автомашины зах зээл тогтвортой өсөлтөө хадгалж, шинэ хуучны халаа солио хийх бодлого маш сайн үр дүн авчирч, машин худалдан авах эрэлт хэрэгцээ нэмэгджээ. Энэ оны эхний 11 сард, Хятадын автомашины үйлдвэрлэл 27 сая 903 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар өсөж, борлуулалт 27 сая  940 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгджээ. Дурдууштай нь шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт тогтвортой өсөлтөө хадгалсаар байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл