Ер нь хамгийн гол зүйл нь өнгө. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн өмсөх ёстой өнгө нь хүртэл ондоо. Хүмүүс мэддэггүй, янз бүрийн өнгө өмсөөд байдаг. Хүн өөрийн гэсэн өнгөө олох гэж олон хувцас сольдог гэж би боддог. Хувцсыг сонгохын тулд хамгийн түрүүнд эв тавыг сонгох хэрэгтэй.
Хүний өмсч буй хувцас бүхэн тухайн хүний энерги, хийморийг илэрхийлж байдаг ихээхэн утга учиртай гэдгийг эртний ном судруудад тэмдэглэн үлдээсэн нь энгийн зүйл биш аж. Ялангуяа, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмсөх хувцас, түүний өнгө нь хүртэл аз жаргалтай, урт удаан амьдралд өөрийн гэсэн нөлөөллөө үлдээдэг байна. Энэ сэдвээр “Дээдсийн гоёл” Хүннү шинэлэг хийц, монгол үндэсний хувцас урлалын салоны захирал З.Оюунчимэгтэй ярилцлаа. “Дээдсийн гоёл” Хүннү шинэлэг хийц, монгол үндэсний хувцас урлалын салоны хаяг: Баруун 4 зам, Төмөр замын удирдах байрны зүүн талд.
Харилцах утас: 91915681
-Та бүхэн хэдийнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Түүх сөхвөл, Хүннү хийцийн хувцасны судалгаагаа бид анх 2008 оноос эхэлсэн юм. Би ч өөрөө их үндэсний үзэлтэй хүн. Өнө мөнх түүх, өвөг дээдсийн минь амьдралын утга учир нь үндэсний хувцсандаа оршдог шүү дээ. Би өөрөө оёж, урлах сонирхолтойг ч хэлэх үү, энэ сэдвийг сөхмөөр санагдсан. Ингээд Хэнтий аймгийн Хүннү дээлний олдвор олдоход нь бид эсгүүр авч дээл хийж байсан юм. Эх түүх, соёлын үнэт өв болсон Хүннү дээлнээс хойш маш олон зуун жилийн туршид хаад, ноёдын өмсч байсан хувцсыг улам гүнзгийрүүлэн судлах хэрэгтэйг эндээс ойлгосон. Хамгийн гол нь энэ хийцийн дээлийг хүн өмсөхөд маш дөхөм, тав тухтай болгож өгснөөрөө тун онцгой. Гавьяат жүжигчин С.Жавхлан, түүний гэргий Г.Эрдэнэчимэг нарын дээлийг хийсэн хүн миний гаргасан эсгүүрээр ажилладаг.
Сүүлийн 6-7 жил судлахад хаад, ноёдын угсаа удмынх нь дээлнээс авахуулаад эхнэр, хатан, ард, зарц хүмүүсийн дээл дотроо асар их ялгаатай, ёс, хийцтэй байж. Хаадын хувцасны өнгө хүртэл өөр байдаг. Ширээснийх нь тоо хүртэл өөр шүү дээ. Хувцсаар нь тэр хүнийг аль хошууны, ямар ноён, түшмэл байсныг нь ялгадаг байсан. Тиймээс л бидний бүтээж байгаа бүх хувцас өнгөний хоршил, ширээсний тоогоороо маш их утга учиртай. Монголчууд сондгой тоог ихээхэн билэгшээдэг. 7, 9, 3-ын тоонд их дуртай, бас 19, 21, 49 гээд... Энэ тоонууд бүгд өөр өөрийн утга учиртай. Хаадын хаанчлалынх нь түүхэн жилийн тоо, ялалт, амжилтынх нь тоо юм.
-Та бүхний урласан дээлийг харахад гайхамшигтай хийц, загвартай, хамгийн гол нь материалынх нь чанар үнэхээр содон сайхан санагдлаа. Дэлгүүрт зарагддаг бэлэн хувцаснуудын материалаас огт ондоо юм. Энэ талаараа манай уншигчидтай хуваалцаач?
-Материал гэдэг бол хувцасны хамгийн гол зүйл нь, амин сүнс нь юм шүү дээ. Бидний урласан хувцсыг хүмүүс хараад “Ямар содон сайхан өнгөтэй, ховор материалтай юм бэ” гэж шагширдаг. Монгол хүний царайнд угаасаа их өвөрмөц өнгө, загвартай хувцас зохидог юм шүү дээ. Би ч өөрөө материалынхаа сонголтыг 100 хувь сайн хийхийг хичээдэг. Австри таарыг их сонгодог. Энэ нь цэвэр хөвөн даавуун материал учраас хүний биед хамгийн тухтай, хамгийн сайн. Мөн Турк материал, Герман даавуу, Япон торгоор хувцас, гоёлуудаа урлаж байна. Ингэж сонгож, хийж чадвал тухайн хувцас, хэрэглэл маань чанарын хувьд сайн, эдэлгээ удаантай байна. Манай хувцаснууд оёдол их ордог учраас оёдол голох материалд таарахгүй. Харин сайн чанарын материал нь биднээс маш уран хийц, давтагдашгүй шаглааг шаарддаг даа. Тиймээс л оёдол даах маш сайн чанарын материалаар хийхгүй бол болдоггүй юм.
Хүний биед есөн хүрд байдаг. Үүнээс хүний биед суурилсан долоон хүрд бий. Хүн тэр хүрдэндээ суурилсан өнгийн хувцсыг өмсөх ёстой.
-Таны өмсөөд сууж байгаа энэ хувцсыг харахад цаанаа л нэг ур шингэсэн, хамгийн гол нь өвөг дээдсийн маань энерги шингэсэн гэдэг утгаараа сэтгэл огшоод сайхан юм. Тиймээс та эдгээр бүтээлийнхээ бусдаас ялгарах онцлог, ялгааг нь мэргэжлийн хүний хувьд тодорхойлж өгөөч?
-Бусдаас онцгой гэвэл хамгийн гол нь олон жилийн судалгаан дээр үндэслэсэн байдаг. Яагаад гэвэл бид дээл, хувцсаа хүний биеийн анатомид суурилж хийдэг. Монголчууд маань эрлийз тайлтай хүмүүс шүү дээ. Европ хүмүүс бол өндөр тайлтай, нуруулаг. Тиймээс ч европ хувцас бидэнд томддог. Тэгэхээр заавал хасуулж өмсөх шаардлагатай болдог. Харин Азийн зарим хувцас багаддаг. Тийм учраас монгол хүний биед нь тохируулж хувцсаа хийдэг.
-Та бүхний урлаж байгаа бүтээлүүд хараад байхад цор ганц давтагддаг юм шиг санагдлаа. Үүгээрээ үнэхээр их ялгаатай юмаа даа?
-Өндөг л бүгдээрээ өөгүй адилхан болохоос биш хүмүүс бүгд л өөр өөр биетэй шүү дээ. Нэр маань хүртэл өөр. Тэр хүний нэрнээс авахуулаад өөрийн гэсэн мөн чанар, сэтгэл бүгд өөр өөрийг өгүүлж байдаг учраас зөвхөн тэр хүнд зориулсан хувцас л тэр чанаруудыг нь улам сайн сайхан болгон өнгөлж байдаг юм. Яагаад гэвэл зөвхөн танд зориулсан, таны бие, царай зүсэнд тохируулж хийж өгөх цор ганц загвар.
-Ихэнх дэлгүүр хоршоогоор хувцас хайгаад явахад худалдагч нь үйлчлүүлэгчийнхээ сонголт болгоныг нь л магтаад байдаг. Гэтэл та худалдан авагчийнхаа сонголтыг шууд бодитоор хэлж, таарч байгаа, эсвэл зохихгүй байна гэдгийг нь нууж хаалгүй хэлж байгаа тань таалагдлаа.
-Ер нь зарим хүн юмаа борлуулахын тулд юуг ч хамаагүй зарчих гээд байдаг. Үгүй байхгүй юу даа. Үйлчилгээний газар хамгийн гол нь соёлтой байх ёстой. Соёл гэдэг маань тухайн байгууллагын ирээдүй нь юм шүү дээ. Тэр хүн сонголтоо буруу хийчихвэл бидний урласан хувцсыг нэг өмсөнө, хоёр өмсөнө, дараа нь дахиад өмсөхгүй. Тиймээс л бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэж байгаа хүн 100 хувь зөв сонголт хийж өгч, сэтгэлд нь хүртэл тайлбарлаж өгч байх ёстой.
-Тэгвэл уншигч эзэгтэй, охид, бүсгүйчүүд маань хувцас, өмсгөлөө сонгохын тулд юунд ихээхэн анхаарах ёстой юм бол. Үүнд та зөвлөж өгөөч?
-Ер нь хамгийн гол зүйл нь өнгө. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн өмсөх ёстой өнгө нь хүртэл ондоо. Хүмүүс мэддэггүй, янз бүрийн өнгө өмсөөд байдаг. Хүн өөрийн гэсэн өнгөө олох гэж олон хувцас сольдог гэж би боддог. Хувцсыг сонгохын тулд хамгийн түрүүнд эв тавыг сонгох хэрэгтэй. Тав тух гэдэг маань хүний дотроо хайж байдаг цорын ганц зүйл нь шүү дээ. Хүн хаана ч явсан тухтайхан байдлыг л эрэлхийлдэг. Нэг өмсөхөд хатгаад, эсвэл бариад, бүр үрчийгээд байдаг бол хэцүү. Харин манай хувцас суулт сайтай, хүний өмсгөл, биед эвтэйхэн байх ёстой гэсэн зарчмыг бид мөрддөг.

-Өнгө их чухал гэлээ. Тэгвэл хувцасны өнгө хүний амьдралын энергид нөлөөлдөг юм болов уу?
-Нөлөөлөлгүй яахав. Хүний биед есөн хүрд байдаг. Үүнээс хүний биед суурилсан долоон хүрд бий. Хүн тэр хүрдэндээ суурилсан өнгийн хувцсыг өмсөх ёстой. Яагаад монголчуудын өмсдөг хувцас тийм гоё тансаг, давтагдашгүй байсан юм гэхээр, бид чинь өндөр язгуур угсаанаас гаралтай, дээд язгууртай ард түмэн байсан юм шүү. Гадаад орнуудын түүхтэй харьцуулаад судлахад, монголчууд “Бүтэн энгэртэй, бүлээн цустай, бүлэг монголчууд дайраад очно шүү” гэж элч хүртэл илгээж байсан байна лээ. Ингээд бодохоор монголчууд маань онгорхой цоорхойноосоо авахуулаад, алганы дээд, доод талыг таглах, эгэмнээсээ авахуулаад битүү хувцас өмсөх зэрэг нь үндсэндээ хүний бие дэх хүрдийг хамгаалах зорилготой. Яг үнэндээ Манжийн үеийн дээл нь биднийг хагаралд өртөх, уур уцаартай болгоход нөлөөлсөн гэж би судалгаанаас харсан. Ингэхдээ, хүний энергийн цэгийг онгойлгоод, энгэр заамыг нь хүртэл ноцолдоход амар гэж богино захтай болгосон байгаа юм. Бүсийг боолт, шийдэм болгох гэж хийсэн бол нударгыг бээрэг болгох зорилгоор гаргасан байх жишээтэй.
-Эрэгтэй, эмэгтэй хүнд хүртэл өмсөх ёстой өнгө гэж байдаг гэлээ. Тэгвэл эмэгтэй хүний өмсөх ёстой өнгө нь ямар өнгө юм бэ?
-Эмэгтэй хүн маань өөрөө Ногоон Дарь-Эх хэвлийтэй, бүтэцтэй шүү дээ. Тиймээс эмэгтэй хүн ногоон өнгийг өмсөх ёстой байдаг. Харин бэлхүүснээс доошоо бол улаан, улаан хүрэн өнгийг өмсөх ёстой. Дээшээ бол ногоон болон ногооноос гарч байгаа бүх өнгийг өмсөх ёстой. Эрэгтэй хүн бол бороос гарсан бүх өнгө өмсөх хэрэгтэй. Харин тас хар өнгийг хаад ноёд их өмсдөг байж. Хүмүүс цагаан, улаан, харыг харш өнгүүд гэж их ярьдаг. Энэ нь маш буруу. Яагаад гэвэл, энэ гурав өнгө нь жинхэнэ хаад, ноёдын өмсч байсан хувцас байгаа юм. Эдгээр өнгө нь хүртэл өөрөө хүнийг хамгаалж байдаг байсан байна. Цагаан нь сүүн цагаан сэтгэлийг илэрхийлдэг болохоор сүүн заслаар хор гэм учрахгүй гэсэн тайлалтай. Улаан нь хэл ам болон улаан махны хэрүүл байхгүйгээс гадна яс хугарахаас сэргийлдэг байж. Харин хар өнгө нь хар хэл ам болон атаа жөтөөнд өртөхгүй гэж билэгддэг байсан байна.
-Эмэгтэй хүний хувцас ямар шинж загвартай байх хэрэгтэй юм бол. Ялангуяа, эмэгтэй гэдэг шинж чанараа улам тодруулж, энергиэ хамгаалахын тулд ямар хувцас өмсөх вэ?
-Би ч ялгаагүй чөлөөтэй хувцас өмсөх дуртай л даа. Гэхдээ үүнээс илүүтэйгээр монгол хувцсаа өмсөхийг хүсдэг. Яагаад монголчууд шагайнаасаа дээш хувцас өмсч байсны учир нь шагайгаар бас хүний энерги гарч байдаг учир шагай хүртэл урттай хувцас өмсдөг байж. Ер нь эмэгтэйчүүд маань даашинз, юпка өмсөх хэрэгтэй. Бүсгүйчүүд маань өөртөө тохирсон, таарсан өнгөөр хувцсаа хийлгэх нь хамгийн гол нь юм.
-Бид дээлийг зөвхөн баяр, наадмаар л өмсөх ёстой гэж боддог байж мэдэх юм. Тэгэхээр энэ хувцсаа чухам яаж хэрэглэх хэрэгтэй юм бол?
-Бидний бүтээж байгаа дээлний хамгийн гол давуу тал нь тав тух шүү дээ. Та бидний урласан дээлийг нэг л өмсчихсөн бол хэзээ ч цааш нь далд хийж хураахгүй. Үүнийг би баттай хэлнэ. Та 100 хувь шүүрч авч өмсөнө. Та европ хувцас ч өмсөхөө болино. Яагаад гэвэл зөвхөн монгол хүнд зориулсан учраас тэр шүү дээ. Хаад ноёд, язгуур удам угсаанд нь зориулсан хувцас учраас тэр. Хонхны баяр болохоор л манай охид янз бүрийн манж загварын, оноо хормойтой дээл өмсч байна. Энэ маш буруу. Монголчууд маань ингэж оноотой дээл өмсч байгаагүй. Ер нь салхины эргүүлэг орсон газар бүхэн муу зүйл шингэсэн байдаг учраас монголчууд тийм дээл өмсдөггүй байсаан. Тиймээс хувцас эсгэж, урлаж байгаа хүмүүс ч үүнийг анхаарч байх хэрэгтэй. Эрин зуун дахин ирж байгаа учир өнөө цагт энэ дэлхий ертөнц хүртэл монгол хүндээ зориулан өөрчлөгдөж байна. Иймд монголчууд маань зөв зохистой хувцсаа өмсч, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ариун дагшин энэ биеийнхээ энергийг хайрлаж явах ёстой юм шүү.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
“Дээдсийн гоёл” Хүннү шинэлэг хийц, монгол үндэсний хувцас урлалын салоны хаяг: Баруун 4 зам, Төмөр замын удирдах байрны зүүн талд.
Харилцах утас: 91915681




