Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 5-р сарын 21-нд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.хэвлэлийн бага хуралд, Хятадын Худалдааны яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, Африк тивтэй хамтран ажиллах Арван түншийн хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх ажил нааштай үр дүнд хүрч, Хятад, Африкийн хамтын ажиллагаанд асар их түлхэц өгсөн гэжээ.
Хятадын Худалдааны яамны сайдын туслах Тан Вэньхун хэлэхдээ, Худалдааны яам холбогдох газруудтай хамтран, Африкийн орнуудтай олон удаа харилцаа холбоо өрнүүлж, “нэг улс, нэг бодлого” арга хэмжээний дагуу хэрэгжилтийн арга замыг боловсруулсан байна гэжээ.
Худалдааны хөгжил цэцэглэлт болон аж үйлдвэрийн гинжин хэлхээний түншлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон буурай хөгжилтэй орнуудын тарифыг 100 хувь тэглэх журмыг 2024 оны 12 дугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлсэн байна. Африкийн 20 гаруй улстай хамтын хөгжлийн хүрээнд эдийн засгийн түншлэлийн суурь хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. "Үүлэн лекцийн танхим" хэмээх Африк дахь тусгай арга хэмжээг зохион байгуулж, Африкийн цахим худалдааны салбарын 600 төлөөлөгч оролцов.
