solongonews
Өсвөр насны охидод тулгардаг асуудлуудыг яаж шийдэх вэ?
2015-12-28 18:21
Өсвөр насны охидын амьдралд нь сургууль, гэр бүл, найзууд гээд бяцхан асуудлууд мундахгүй билээ. Ийм асуудлуудыг хүндрүүлэхгүйгээр яаж амархан шийдэх талаар толгойгоо гашилган сууж байна уу?
Өсвөр насны охидын амьдралд нь сургууль, гэр бүл, найзууд гээд бяцхан асуудлууд мундахгүй билээ. Ийм  асуудлуудыг  хүндрүүлэхгүйгээр  яаж амархан шийдэх талаар толгойгоо гашилган сууж байна уу?  Тэгвэл  тус болж болох тохиромжтой бяцхан зөвлөгөөнүүдийг чамд хүргэе. Зарим зөвлөгөө нь өсвөр насныханд гэлтгүй бүсгүйчүүдэд ч мөн адил хэрэг болж магадгүй тул уншаад үзээрэй. 
 
1,Гоо сайхан.
- Нүүрэн дээр гардаг  улаан тууралтууд охидын гэлтгүй бүсгүйчүүдийн хувьд үнэхээр том асуудал болдог.  Тууралт дөнгөж эхэлж байх үед  тууралтын эргэн тойронд мөсөөр зөөлөн үрж өгөх хэрэгтэй, үүний дараа нүүр цэвэрлэгч хөвөндөө сүүн шингэн түрхэж зөөлөн арьчаарай. Дараа нь хүйтэн усаар шавьшиж угаагаад хатаагаарай. Зөвхөн гаднаасаа ч биш дотроосоо ч гэсэн өөрийгөө арьчлах нь  зөв. Үүний тулд өдөрт 8с багагүй аяга ус ууж,  хүнсний ногоо болон жимс жимсгэнэ хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
 
Гоо сайхны савандаа зайлшгүй авж явах зүйлс.
-Жижигхэн толь
-Хумны хутга, хуурай
-Уруул өнгөлөгч
-Ариун цэврийн хэрэглэл
-Сам
-Нойтон мөн хуурай сальфетка
-Гарын тос
 
Ус их уу, өглөөний цайгаа сайн уу, дасгал тогтмол хий тэгээд нойроо сайн ав. Ингэж чадвал чиний эрүүл мэнд болон гоо сайхан чинь гайхалтай сайн байх болно.
 
2. Хүмүүжил
-Өсвөр насныханы хувьд дөнгөж л амьдралд хөл тавьж байгаа бяцхан хүмүүс. Тэд заримдаа юмны сайн эсвэл муу эсэхийг ялгадаггүй. Муу үлгэр жишээг амархан дуурайж, муу муухай зүйлд амархан татагдаж донтох гэмтэй талууд их бий. Жишээ нь: Архи, тамхи, хар тамхи, бэлгийн харьцаа гээд. Энэ бүхнээс хол байхын тулд найзаа зөв сонгох хэрэгтэй. Эцэг эхийн хэлж байгаа үгс хэдий чамд одоо ядаргаатай мэт санагдаж байгаа боловч дараа нь бодход үргэлж зөв байдаг. Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс мөн түүнийг хүрээлэн тойрж буй найз нөхөд, танилуудаас нь  хамаардаг байна.
 
3. Итгэлтэй байдал.
Өөрөө өөртөө итгэлтэй байх нь чухал. Зарим охид өөрийгөө маш их голдог, бусад охидтой өөрийгөө жиших гэх мэт. Гэхдээ хэн ч төгс биш гэдгийг санаарай. Тэр эмэгтэйд байхгүй зүйл чамд байгааг хэн байг гэхэв. Хүн бүрт сайн сайхан талууд байдаг бас муу муухай нь ч бий.  Тийм болхоор өөрийгөө бүү голоорой, өөрөө өөртөө итгэлтэй байж  нуруугаа  цэх тавиад урагш алх охин минь .
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл