Нүүрний хэлбэрээ будгаар өөрчилье
2015-12-28 18:21
Нүүрний будгаар сүүдэрлэлт зөв хийснээр таны царайг төгс харагдуулах болно.
Өргөн хамрыг хэрхэн нарийн харагдуулах вэ?
Үүний тулд танд 2 өнгийн пудр хэрэгтэй. Нэг нь таны арьснаас 1-2 тоноор цагаан, нөгөө нь 1-2 тоноор бараан.
Хамрын хажуу 2 талыг бараан пудрээр, харин хамрын нуруунд цайвар өнгө тавьж өгнө.

Хацраа хэрхэн багасгах вэ?
Сүүдэр тавихад мөрдөх дүрэм бол хасах зүйлсээ бараан өнгөөр, харин нэмэх зүйлсээ цайвар өнгөөр буддаг.
Хацрыг багасгахын тулд бор өнгийг уруулын захаас чихний гол хүртэл зайнд сүүдэрлэлт хийнэ. Дараа нь ягаан өнгөөр будна./зурагт байгаа шиг/. Хэтрүүлэх үед яг л матрёшка шиг харагддаг.

Уруулаа хэрхэн памбагар харагдуулах вэ?
Эхлээд бага зэрэг крем түрхэнэ. Дараа нь харандаагаар уруулаас бага зэрэг дээр хүрээлнэ. Хүрээлснийг мэдэгдүүлэхгүйн тулд уруулаа харандаагаар будна. Ягаан, улбар ягаан, биений өнгөөний аль нэгээр будна. Үүний дараа уруулын голд өнгөгүй уруул өнгөлөгч түрхээрэй.

Нүдээ томруулахын тулд
Эхний алхам бол хөмсгийг сайхан засах. Хангалттай өтгөн биш бол харандаа, хөмсөгний будаг ашиглана. Хөмсөгний доор цайвар кремээр коемдэнэ. Дараа нь цайвар шар өнгөөр нүдээ будаад контур тавина.

Сүүдэр тавих зөвлөгөө

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
