solongonews
Төрсөн эхчүүд юунд анхаарах ёстой вэ?
2015-12-28 18:21
Эх хүн болж хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүд бидний биед маш их өөрчлөлт явагдсан байдаг.
 
 Бүхэл бүтэн 9 сарын турш бие маань шинэ хүнээ хүлээн авахын тулд зогсолтгүй ажилласан болохоор амаржсаны дараа хэсэг хугацаанд биеэ энхрийлж, элдэв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэж өөрийгөө зовоохгүй байх нь чухал юм. Харин ч оронд нь хүүхдээ унтахад нь дагаж хамт унтаж, хоол ундаа сайн идэж, элдэв зүйлд огт санаа зоволгүй хэдэн сарыг зөвхөн өөртөө болон үрдээ зориулаарай.
 
Мөнгө, санхүүтэй холбоотой олон асуудал гарч болох ч түүнд санаа бүү зов. Одоо бол танд хүүхдээ л эрүүл өсгөх нь чухал шүү дээ. Толинд хараад өөрийгөө хэрхэн таргалсныг гайхах биш харин хэчнээн хөөрхөн бэлгийг бурхан танд илгээснийг дахин дахин бодож өөрөөрөө бахарх. Хэдхэн сарын дараа та эрч хүчээр дүүрэх үед аяндаа энэ жаахан таргаа дор нь “баяртай” гээд үдчихэж чадна шүү дээ. Тиймээс эх хүн бүр төрснийхөө дараа өөртөө анхаарал тавьж, биеэ гамнаарай. Энэ талаар зарим зөвлөгөөг хүргэж байна. 
 
Өдөрт 8-12 цаг унт
Та хүүхдээ хуурайлж, хөхүүлж, усанд оруулж түмэн завгүй байгааг мэдэж байна. Гэхдээ л та хүүхдээ унтах үед нь дагаж унтаж, сэрэх үед нь хамт сэр. Түүнээс биш унтаж байхад нь элдэв ажил амжуулна гээд өөрийгөө зовоох хэрэггүй. Та өдөрт 8-12 цаг унтах хэрэгтэй. 
 
Усанд ор 
Дээхэн үед эхчүүдийг төрөөд бүхэл бүтэн нэг сар усанд орохгүй байх хэрэгтэй гэдэг байсан шүү дээ. Гэвч үнэн хэрэгтээ энэ чинь эрүүл мэндэд тань асар муу нөлөөтэй гэдгийг эмч нар хэлж байна. Тиймээс онгоцонд хэвтэлгүй бүлээн шүршүүрт орж болно гэдгийг тэд зөвлөж байна. Мөн гадна бэлэг эрхтэний ариун цэврийг чанд баримталж, өдөр бүр угааж байх хэрэгтэй. 
 
Ямар хоол хүнс идэх вэ?
Хөхүүл эх шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Тэр дундуу буцалсан болон цэвэр усыг өдөрт 2 литрээс багагүй хэмжээгээр уух хэрэгтэй. Учир нь хөхний сүүний 75 хувь нь ус байдаг шүү дээ. Ногоо жимсийг ахиу хэрэглэхээс гадна талх, тариа будаа, сүү сүүн бүтээгдэхүүнийг ч мартаж болохгүй чухал юм. Харин чихэрлэг зүйл, тослог ихтэй хүнснээс татгалзаарай. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл