solongonews
Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийг дурсах арга хэмжээ боллоо
2024-12-13 16:32
Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийг дурсах арга хэмжээ боллоо

12-р сарын 13 бол Хятадын Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийг дурсан хүндэтгэл үзүүлэх үндэсний өдөр юм. Японы түрэмгийлэгчдийн Наньжинд үйлдсэн их хядлагад амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын ордны талбайд Өнөөдрийн 08.00 цагт, төрийн далбаа мандуулж, хагас бөхийлгөх ёслол зохион байгуулав.

1937 оны энэ өдөр Наньжингийн их хядлага болж, 300 мянган эх орон нэгтнүүд хоморголон хөнөөгдсөн юм. 2014 онд Хятад улс хууль тогтоомж баталж 12 дугаар сарын 13-ны өдрийг Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийг дурсах үндэсний өдөр болгон зарласан юм.

10.00 цагт Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх үндэсний ёслолын арга хэмжээ Японы түрэмгийлэгчдийн Наньжинд үйлдсэн их хядлагад амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын ордонд болов. Наньжин хотын олон дүүрэг, Японы түрэмгийллийн эсрэг сэдэвт үндэсний дурсгалын музей, гадаадын харьяат нар, хятадуудын эвсэл бүлэг адил цагт дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. Японы түрэмгийлэгчдийн Наньжинд үйлдсэн их хядлагад амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын ордонд мөн "Энх тайвны номын хурал", "Зул өргөх" зэрэг арга хэмжээ болов.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл