Хөлөнбуйр хот өргөн уудам газар нутагтай, 250 мянган тэгш дөрвөлжин километр газар нутагт тариалах, мал аж ахуйн орон, ой шугуйт орон багтана. Хөлөнбуйрт “Арвыг хамруулах” төслийг цаашид хэрэгжүүлэхэд сайн сайхан ирээдүй байгаа хэдий ч энэ бүхнийг дагаад бэрхшээл бас нэлээд их байна гэж болох юм.
Хоёр жилийн турш олон төрлийн байгалийн баялгийн нөөцийг нэгтгэж, нийгмийн олон салбарын идэвхжлийг дайчлан, бүх талын бүтээлч чадавхыг төвлөрүүлэн, “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилтийг ахиулсаар иржээ.
Ажлын төлөвлөлтийн хувьд бүхнийг хамруулахыг хичээв
“Арвыг хамруулах” төслийн бүтээн байгуулалтын хугацаанд Хөлөнбуйр үүргийг ажил хэрэг болгон, “Арвыг хамруулах” төслийн удирдах багийг байгуулж, багийн удирдлага нь хотын засгийн газрын дарга бөгөөд удирдлагын доор 11 тусгай төрлийн багийг томилж, хариуцлага тооцон, төрөл зүйл болон ажил болгонд нарийн бодитой цагийн хуваарь, зураг төсөл, хариуцан ажиллах ажилтан томилж байна.
Өнгөрсөн намар Хөлөнбуйр хот, хошуу, шянь тосгоны арван мянган намын дарга гишүүдийг аймаг сум, хөдөө орон нутагт томилж, “Арвыг хамруулах” төслийн тусгай төрлийн ажиллагааг нэгдсэн байдлаар хийв. Аймаг сум, хөдөө орон нутагт ажилласан дарга ажилтнууд тухайн нутгийн иргэдийн хамт ажиллаж амьдран, “Арвыг хамруулах” төслийн бүтээн байгуулалт хэрэгжилтийг хянан шалгаж, удирдан дагуулах, туслах, холбоо барих ажлыг гүйцэтгэн, төсөл хөтөлбөрийн ажлын төлөвлөлтөд хүчин зүтгэж, бүх хөтөлбөр амжилттай биелэхэд нөлөөлсөн байна.
Орцон хошуугаар жишээлэхэд 17 ажиллах багийн 1000 гаруй намын дарга гишүүд хөдөө орон нутагт очиж, тухайн нутгийн засгийн газар, байгууллага нэгж, иргэдийн хамт сэтгэл нэгдэн ажиллав. Багийн дарга Жао Шиүжүн хэлэхдээ: - Ард түмэн сэтгэл хангалуун байвал бидний ажил үр өгөөжтэй ажил хэрэг болж, ард түмний өндөр үнэлгээг хүртэж чадвал бидний зорилго биелж байгаа юм гэж байлаа.
Шилдэг гацаа тосгоноор үлгэр дууриал үзүүлнэ
“Арвыг хамруулах” төслийн бүтээн байгуулалтын хугацаанд Хөлөнбуйр төсөв төлөвлөгөө хийж түүнийхээ дагуу ажиллаж биелүүлсээр иржээ. Аж ахуй нийгмийн хөгжил, хөдөө тосгоны бүтээн байрлуулалт, нүүдэлчин иргэдийн амьдрал үйлдвэрлэл зэргийг төлөвлөгөөтэй уялдуулан, хот, хошуу шат тус бүр “Арвыг хамруулах” төслийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө болон жилийн хэрэгжүүлэх төслийг гарган нийтэлж, мал аж ахуйн оронд хэрэгжүүлэх “Арвыг хамруулах” төслийн удирдах саналыг дурдаж гаргасан байна.
Хөлөнбуйр хот “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлэх хугацаанд шилдэг гацаа тосгоны бүтээн байгуулалтыг хийжээ. Энэ жил Хөлөнбуйр хот шилдэг 50 гацаа тосгоныг сонгож, шилдэг гацаа тосгон бүрд хотын зэрэглэлийн эдийн засгаас 2000 мянган юань төсөвлөж, “Шагналаар нөхвөрийг орлох” хэлбэрээр тэтгэж, “Арвыг хамруулах” төслийн бүтээн байгуулалтад үлгэр дууриал үзүүлсэн байна.
Одоогоор 50 хотын зэрэглэлийн шилдэг тосгоны бүтээн байгуулалтын барилгын ажил эхэлж, 1.18 тэрбум юаний хөрөнгө оруулав. Шилдэг гацаа тосгоны үлгэр дууриал болон удирдсан байдал “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилт, барилгын бүтээн байгуулалт ид явагдаж байгаа аж.
Үзэсгэлэнтэй бас үр өгөөжтэй
Хошуу, хот, дүүрэг өөрсдийн бодит нөхцөл байдалдаа зохицуулан хөдөө тосгон мал аж ахуйн орны ирээдүйн хөгжлийг бодолхийлж, аж үйлдвэрээр гол болгож, “Арвыг хамруулах” төслийн утга агуулга болон зорилгын биелэлтийг ахиулав.
- Хайлаар дүүрэгт “Арвыг хамруулах” болон хуучин хотын өөрчлөлт, тосгоны дүр төрхийг өөрчлөн шинэчлэх болон хүнсний ногооны талбай, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн газрыг бүтээн байгуулалттай уялдуулан байгуулж, 4 тосгоныг бүхэл цогцоор нүүлгэж, шинэ балгас дүүргийг дахин байгуулан, 350 сая юаний хөрөнгө оруулалт хийж хүнсний ногооны талбай, сүү сүүн бүтээгдэхүүний газрыг бүтээн байгуулсан байна.
-Мал аж ахуйгаар гол болгосон том хошуу Эвенк “Арвыг хамруулах” хийгээд “100 километрийн аялал жуучлалын үзэсгэлэнт бүс”-ийн бүтээн байгуулалттай уялдуулан, “Үзэсгэлэнт Эвенк хот хөдөөг цэвэр цэмцгэр болгох үйл ажиллагаа”-г зохион байгуулж, хөдөө тосгоны хүрээлэн буй орчинг нөхөн сэргээж, гацаа тосгоны өнгө төрхийг шинэчлэн, ногооруулалтыг нэмэгдүүлсэн байна.
-Орцон хошуу цөөн тоот үндэстний онцлогт байдлаа түшиглэн анчин тосгоны өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлэн үндэстэн ястны зан үйлийн аялал жуулчлал, Орцон ангийн хутга, үндэстний хайчилбар, хус модны хальсан гар урлалын бүтээгдэхүүн зэрэг өөрийн үндэстэн ястны онцлогт бизнес худалдаа эрхлэлтийг хөгжүүлж, анчдын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлжээ.
- Хөлөнбуйрын атар хагалбарлах групп 2 жилийн хугацаанд 324 сая юаний хөрөнгө оруулалт хийж, үхэр мал тэжээх талбай, махны чиглэлийн үхэр, хонины талбайг бүтээн байгуулж, өвс тэжээл өгөх, малаа услах, сүү сааль авах зэрэг нь бүгд автоматаар гүйцэтгэгдэх болсон байна. Группийн атар хагалбарлах шинэ дүүргийг төвлөрүүлэн бүтээн байгуулж, Шар балгас зэрэг нэг хэсэг шинээр бүтээн байгуулсан жижиг балгасны бүтээн байгуулалтыг хийж, 8000 өрх шинэ суурьшилдаа нүүж орсон байна.
Хуучин Барга хошууны Зүүн-Үзүүр сумын Засгийн газар “Арвыг хамруулах” төсөлд түшиглэн сумаас малчдад зориулан хамтран байгуулсан суурьшил дүүргийг байгуулж, энэхүү суурьшил дүүрэгт голдуу мал маллахыг хориглосон орон, өвс бэлчээр хүнд ноцтой цөлд өртсөн орон, үер усны гамшигт амархан өртөх орны нурах аюултай байшингийн айл өрхүүдийг нүүлгэн суулгасан байна. Энэхүү төсөл нь малчдын үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулсан бөгөөд тал нутгийн экологийн хүрээлэн буй орчинг хамгаалж чаджээ.
Одоогоор “Арвыг хамруулах” төслийн бүтээн байгуулалтын хугацаанд Хөлөнбуйр хотын өргөн олон дарга ажилтнууд үзэсгэлэнт өнгө төрх, аж үйлдвэр хөгжсөн, иргэдийн орлого нэмэгдсэн шинэ хөдөө тосгон, шинэ мал аж ахуйн орны шинэ зургийг зураглаж байна.
