solongonews
Витамин дутагдаж байгааг мэдэх хялбархан аргууд
2015-12-28 18:21
Хавар цаг ирлээ. Ихэнх хүмүүс сульдан , бие нь тавгүйтдэг. Мөн витамин дутагддаг. Таны биенд ямар ч витамин дутагдаж , витамин дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг тухай та бүхэнд сонирхуулъя.

Витамин А

Илрэх шинж : Арьс хуурайших , Хараа муудах , Сонсгол буурах , Үнэрлэх мэдрэмж буурах , Амтлах мэдрэмж буурах

Хамгийн их агуулах жимс , ногоо : Өндөг , загас , броккли , цэцэгт байцаа , лууван , цагаан идээ.

Витамин В

Илрэх шинж : Завьж уруул хагарах , Чих хамар орчмын арьс гэмтэх , Нулимс гоожих

Хамгийн их агуулах жимс , ногоо : загас , самар , мах , өндөг , бяслаг , мөөг.

Витамин С

Илрэх шинж :Ядрах , Арьсан дээр улаан толбо гарах , Өвчлөмтгий болох , Цус шүүрэх , Шүд хөдлөх

Хамгийн их агуулах жимс , ногоо : Байцаа , хулуу , лемон , хан боргоцой , киви , гүзээлзгэнэ.

Витамин Р

Илрэх шинж : Буйлнаас цус гарах , Арьс хөхрөх , Үс унах , Булчин өвдөлттэй байх , Ядрах

Хамгийн их агуулах жимс , ногоо : гүзээлзгэнэ , улаан лооль , алим .

Магни

Илрэх шинж : Толгой өвдөх , Үс хумс хугарах , унах  , Даралт буурах , Ядаргаанд орох , Ой тогтоолт муудах

Хамгийн их агуулах жимс , ногоо : бор будаа , хөх тарианы талх , самар , бууцай.

Кальци

Илрэх шинж : Шүд хоройтох , Амархан ядрах , Шөрмөс татах , Үс хумс хугарах , унах , Өвчлөмтгий болох

Хамгийн их агуулах жимс , ногоо : Дүфү , цагаан идээ , бууцай , броккли , шош

Кали

Илрэх шинж : Гүйлгэх шөрмөс татах , Нойргүйдэх , Даралт ихсэх , Хавагнах

Хамгийн их агуулах жимс , ногоо : гадил , авокадо , төмс , бууцай.

Зэс

Илрэх шинж : Үс бууралтах , Үс халцрах , Хоолны дуршил буурах , Толгой эргэх , Чих шуугих

Хамгийн их агуулах жимс , ногоо : амтат төмс , наргил модны шүүс , гадил , мөөг

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл