solongonews
35 мянгын даашинз, 80 мянгын туфлиэ олсон шүү
2015-12-28 18:21
Ямар ч гэсэн хоёр ээлжийн үдэшлэгт гангарах ганган даашинз, дэгжин туфлиэ ердөө л 115 мянган төгрөгт багтаагаад авчихлаа. Одоо гангарах цагаа хүлээх л үлдлээ дээ
Шинэ он хаяанд ирлээ. Хаа сайгүй л гангалах гэсэн хүмүүс. Манай салбарынхан ч бас шинэ оны баяраа тэмдэглээд эхэлчихсэн. Миний оролцох эхний баяр гэхэд энэ сарын 16-нд тохионо. Том ресторанд үеийн олон залуусын дунд ганган даашинзаараа онцгойрч, ганцхан надад зориулж ганц хувь хийсэн гэлтэй гял цал тансаг туфлиэр гангарах хүсэл дотор оволзоод л байна.
 
Тиймээс өнөөдөр зориуд цаг заваа гаргаад хотын төвийн хэдэн дэлгүүрийг зорилоо. Ямартаа ч эхний үдэшлэгт өмсөх даашинзаа 20 мянгаар авчихсан. Харин түүний дараахь байгууллагынхаа шинэ жилийн баярт юу өмсөхөө шийдэж чадаагүй байна. 
Хэдэн дэлгүүр орлоо. Айхтар нүдэнд тусах юм алга. Би нь ажил ихтэй болохоор хотын төвийн хэдэн дэлгүүр орлоо.
 
Гэхдээ буруудсангүй ээ, найзууд аа. Монголхатагтай нь 35 мянгаар хоёр дахь үдэшлэгийнхээ даашинзаа сонгоод 80 мянгаар гялалзсан тансаг туфльтэй болсон шүү. 
Хаанаас авсан бэ гэж үү. Эхлээд Их дэлгүүр хэслээ.
 
Үнэ нь тэнгэрт хадчихсан байсан болохоор шууд л орхисон. Миний бараадах газар ч биш юм шиг байна лээ. Дараа нь хуучнаар Мэргэжилтний 20-ын зам дагуух хэдэн дэлгүүр бас хэсч үзсэн. Бас л үнэтэй юм аа. Энгийн л даашинз гэхэд 80 мянгаас үнэ нь эхэлж байна гээд бод доо. Цааш дахиад ганц дэлгүүр ороод үзье болохгүй бол хойшлуулъя гээд шийдчихээд алхаж байлаа.
 
Мэргэжилтний 20-иос Бөмбөгөр рүү өгсдөг замд “Хараа” зочид буудлын замын эсрэг талд “Томато” гэж дэлгүүр байна аа. Тэндээс л нөгөө 35-ын даашинз, 80-ын туфлиэ авлаа шүү дээ. Өмнө нь орсон газруудад туфлиний үнэ 150 мянгаас эхэлж байна. Цалингаасаа хэдэн цаас жоорлож үлдээд гоо сайханд орох, үс зүсээ янзлуулахад ч бас учир бий. Тийм болохоор энэ дэлгүүр яах аргагүй миний сонголт болж таараад байна. 
 
“Томато” дэлгүүр өмнө орсон газруудыг бодвол хөл хөдөлгөөн ч тасрахгүй юм. Бүр Таван шараас зөвхөн тэндхийг зорьж ирсэн хүн хүртэл таарсан гээч. Угаасаа барааных нь үнэ хямд, дээрээс нь Ази, АНУ, Европ гээд брэнд хувцсаараа алдаршсан орнуудаас бараагаа татдаг юм байна. Бас ихэнх бараандаа 50 хувийн хямдрал зарлачихсан байна.
 
Би нь шинэ жилийн гоёлоосоо гадна хэдэн хувцас зад хямдруулаад авсан. Хагас зуун хувийн хямдрал гэдэг чинь бас л “амттай” байдаг юм байна. Өнгө үзэмж сайтай 60 мянгын өмд 30 мянга болчихоор боломж л байвал аваад байдаг газар биз дээ. Ямар ч хоёр ээлжийн үдэшлэгт гангарах ганган даашинз, дэгжин туфлиэ ердөө л 115 мянган төгрөгт багтаагаад авчихлаа. Одоо гангарах цагаа хүлээх л үлдлээ дээ. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл